Аваргуудын лигийн шилдэг 16-д өрсөлдөх багууд тодров. Өнгөрсөн шөнө дөрвөн хариу тоглолт болж Боруссиа Дортмунд, Эйндховен, Пари Сен Жермейн, Реал Мадрид шилдэг 16-д өрсөлдөх эрхээ авлаа.
Европын хоёр хүчирхэг баг Реал Мадрид, Манчестер Ситигийн тулаан зүй ёсоор сонирхол татаж байлаа. Англид болсон эхний тоглолтод Испанийн клуб ялалт байгуулсан. Хариу тоглолт өнгөрсөн шөнө Мадрид хотын Сантьяго Бернабеу цэнгэлдэхэд болж Аваргуудын лигийн 15 удаагийн аварга Реал Мадрид 3-1 харьцаагаар (хоёр тоглолтын нийлбэрээр 6-3) хожиж шилдэг 16-д үлдэв. Сүүлийн үед тоглолт нь орж, гоол сайтай байгаа Килиан Мбаппе энэ тоглолтод гангарч хет-трик хийжээ. Европын клубүүдын хамгийн нэр хүндтэй тэмцээн Аваргуудын лиг энэ удаа шинэ форматаар явагдаж, бүх баг нэг хэсэг болж өрсөлдсөн. Эхний найман байр эзэлсэн баг хасагдах шатанд шууд шалгарч, 9-24 байр эзэлсэн багууд хоорондоо халз тоглож ийнхүү шилдэг 16 баг бүрдээд байна. Хасагдах шатны 1/8 шигшээ тоглолт гуравдугаар сарын 4-нд эхэлнэ