Уул уурхайн бирж дээр өнөөдрийг хүртэл Хятадын талаас нүүрс худалдан аваагүй хэвээр байна. Сүүлд нэгдүгээр сарын 31-ний өдөр Уул уурхайн биржээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас боловсруулаагүй коксжих нүүрсийг тонн тутмыг нь 72.4 ам.доллароор 10 багцийг борлуулжээ. Үүний өмнө нэгдүгээр сарын 16-ны өдөр тус компаниас коксжих чанаргүй нүүрсийг 2 багцаар 48.8 ам.доллароор борлуулсан. Харин өнөөдрийн байдлаар баяжуулсан болон баяжуулаагүй коксжих нүүрсний арилжаанд аль алинд нь Хятадын талаас үнийн санал ирүүлэлгүйгээр арилжааг хаасан байна. Ингэснээр он гарснаас хойш Хятадын талд гурван удаагийн арилжаагаар л нүүрс борлуулаад байгаа юм.