БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Хүнсний салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин хэлэлцүүлэг болов

М.МӨНХ-УЧРАЛ
Өчигдөр

УИХ-ын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулсан Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Засгийн газартай хамтран “Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж буй. Энэ хүрээнд “Хүнсний салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд болов.  УИХ-ын гишүүн, Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч О.Батнайрамдал хэлэлцүүлгийг нээж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын хэмжээнд 6700 стандарт мөрдөж байгаагийн 44 хувь нь олон улсын жишигт нийцсэн, үлдсэн 56 хувийг нь шинэчлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв. Мөн энэ удаагийн хэлэлцүүлгээр хүнсний салбарын стандартын хэрэгжилтэд тулгамдаж байгаа асуудлыг хөндөхдөө гарц шийдлийг нь илүүтэй ярьж, хууль эрх зүйн орчноо хамтдаа сайжруулахад анхаарч, оновчтой санал хэлж, ажил хэрэгчээр хандахыг оролцогчдоос хүслээ. Хэлэлцүүлгийн сэдвийн хүрээнд салбарын яам, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд чиг үүргийнхээ хүрээнд гүйцэтгэж буй үйл ажиллагааны талаар илтгэлт тавив. Тухайлбал, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Батшагай “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” сэдвээр тавьсан илтгэлдээ, газар тариалан, мал аж ахуй, хүнсний салбарын хууль болон салбарт мөрдөгдөж буй стандартын талаар танилцуулсан юм.  Дараа нь Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар “Хүнсний салбарын стандарт-бодлого, үйл ажиллагаа” сэдвээр илтгэл тавив. Уг илтгэлд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээнд 658 стандарт байгаагаас 256 буюу 38.9 хувь нь олон улсын түвшинд хүрснийг дурджээ. Хүнсний салбарын 683 стандартад үзлэг хийхэд шинээр боловсруулах шаардлагатай 30,  шинэчлэх шаардлагатай 153, хүчингүйд тооцох 50, хэвээр үлдээх 480 байгааг тэрбээр тодотгоод, 2024 оны байдлаар шинээр боловсруулсан 9, шинэчлэн баталсан 10 буюу нийт 19 стандартыг баталсан. Энэ онд нийт 20 стандартыг батлахаар төлөвлөсөн гэж байлаа. Харин Монгол Улсын хэмжээнд нийт 15 техникийн зохицуулалт мөрдөгдөж байгаагийн дөрөв нь хүнсний салбарт хамаардаг. Тодруулбал, согтууруулах ундаа, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, худалдаа, бялууны төрлийн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа техникийн зохицуулалттай байдаг аж. Үргэлжлүүлэн Мал эмнэлгийн ерөнхий газрын Хяналт, баталгаажуулалтын газрын дарга Б.Батсүх, “Мал эмнэлгийн салбарын хяналт, стандартын хэрэгжилт цаашид хэрэгжүүлэх асуудал”  сэдвээр илтгэл тавилаа. Мал эмнэлгийн хяналтын хүрээнд 2023 онд 210 зөрчилд 62.96 сая төгрөгийн торгууль ноогдуулсан бол, 2024 онд 391 зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж харьяалах прокурорын байгуулагад хянуулан 176.273.200 төгрөгийн торгууль ноогдуулж барагдуулсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс бараг гурав дахин өссөн үзүүлэлттэй байгааг илтгэлд дурдсан байв. Хэлэлцүүлэг Монголын хүнсчдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал М.Нармандахын “Хүнсний үйлдвэрийн салбарын стандарт үйлдвэрт хэрхэн нийцэж буй асуудал” сэдэвт илтгэлээр үргэлжилэв. Уг илтгэлд хүнсний зарим нэр төрлийн бүтээгдэхүүний стандарт хэт хуучирсан, шинэчлэн боловсруулах шаардлагатайн зэрэгцээ шинэ бүтээгдэхүүн хөгжүүлж, стандарт боловсруулахад лабораторийн иж бүрэн шинжилгээ хийж чадахгүй байгааг дурджээ. Мөн стандарт боловсруулах зардал төсөвт тавигддаггүй, шинээр стандарт боловсруулж, батлуулах үйл явц хэт удаан, хүндрэлтэй, хүнсний бүтээгдэхүүнд стандартын шаардлагын дагуу лабораторийн шинжилгээ хийж чанар, аюулгүй байдлыг бүрэн хянах боломжгүй, хүнсний бүтээгдэхүүний стандартын хэрэгжилтийг хангуулах хөндлөнгийн хяналтын байгууллага, улсын байцаагч тодорхойгүй байгааг тэрбээр илтгэлдээ онцлов. Дараа нь Гаалийн ерөнхий газрын Хяналт, шалгалтын газрын Хорио цээрийн хэлтсийн дарга Г.Батмөнх, “Импортын хүнсний бүтээгдэхүүний хяналт, стандартын хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэлээ танилцуулсан. Тэрбээр, гаалийн хилээр нэвтрүүлж буй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, хадгалалт, тээвэрлэлтэд нийт 500 гаруй стандарт, техникийн зохицуулалтыг хэрэгжүүлэн ажиллаж байгааг дурдаад Монгол Улсын Шадар сайдын 2022 оны 30 дугаар тушаалаар хүнсний салбарын стандартыг боловсронгуй болгох чиглэлийн дагуу хилээр нэвтрэхэд хэрэглэгддэг стандартын жагсаалтыг гаргаж, мөн стандартуудыг судлан, хянаж, шинэчлэн боловсруулахаар 122 стандартад саналаа өгсөн хэмээв. Хэлэлцүүлэг Үндэсний итгэмжлэлийн төвийн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн З.Мөнхбатын “Хүнсний тохирлын үнэлгээний итгэмжлэл, өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдэл”, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Нандин-Эрдэнийн “Хүнсний аюулгүй байдал ба стандартын хэрэгжилт” сэдэвт илтгэлээр үргэлжилсэн юм. Дээрх илтгэлүүдтэй холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид малын мах, сүүн бүтээгдэхүүнд антибиотекийн үлдэгдэл, бичил биетний тэсвэржилтийн талаарх тандалт судалгааг өргөн хүрээнд хийж буй талаар, хүнс, ялангуяа хүүхдийн хоол тэжээлийн бүтээгдэхүүний аюулгүй байдалд чиглэсэн хяналтыг хэрэгжүүлж буй эсэхийг илүүтэй тодруулж байлаа. Мөн цаашид хэвлэл мэдээлэл, цахим орчинд хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүнсний бүтээгдэхүүнийг сурталчилахыг хориглох асуудалд хяналт тавьдаг болох, хүнсний аюулгүй байдлын лавлагаа, лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, энэ хүрээнд хувийн хэвшлийн лабораториудын үйл ажиллагааг дэмжих, мөрдөгдөж буй стандартууд хуучирсан нь шинэ тутам сайжруулж, хөгжүүлж буй бүтээгдэхүүнтэй нийцэхгүйгээс хяналт шалгалтаар сөрөг үнэлгээнд тооцогддог байдлыг яаралтай засаж залруулах,  зөвхөн төр бус хүнсний салбарын мэргэжлийн холбоодууд худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн стандартыг шинэчлэх чиглэлд илүү идэвхтэй оролцох шаардлагатай талаар санал хэлэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 2 цагийн өмнө
ЭМЯ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлуудын хавьтлын тоо олон байна 4 цагийн өмнө
С.Амарсайхан: Стандарт бол нийгэмд аюулгүй орчныг бий болгодог үл үзэгдэгч аркитетур 4 цагийн өмнө
"Амар байна уу 2025" өргөтгөсөн худалдаанд нийслэл болон 21 аймгийн 1000 гаруй ЖДҮ эрхлэгч оролцож байна 5 цагийн өмнө
ЦЕГ: Мөрийтэй тоглоод 150 сая төгрөгөө алдсан гэх гомдлыг шалгаж байна 9 цагийн өмнө
Чингэлтэй дүүрэгт зөвшөөрөлгүй байрлуулсан объектуудыг чөлөөлж байна 9 цагийн өмнө
Торгоны зам-2025 авто ралли Монголд гурав дахь удаагаа болно 10 цагийн өмнө
Өсвөрийн бөхийн барилдааныг гурван насны ангиллаар зохион байгууллаа 11 цагийн өмнө
​“СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТ БА ЭРХ ЗҮЙН ОРЧИН” нэгдсэн хуралдаан болж байна 12 цагийн өмнө
Монголын шигшээ Гуамыг талбайд нь 11 онооны зөрүүтэй хожлоо 12 цагийн өмнө
Хогийн бункер шатаж, 150 оршин суугчийг утаажилтын бүсээс гаргажээ 12 цагийн өмнө
Ам.долларын ханш 3480 төгрөгөөр арилжиж байна 12 цагийн өмнө
Улсын Дээд Шүүх Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар нарт холбогдох хэргийн шүүхийн тогтоолыг өнөөдөр гардуулна 12 цагийн өмнө
Хятадын технологийн дэвшил 13 цагийн өмнө
Эмээлт эко аж үйлдвэрийн парк руу нүүлгэн шилжүүлэх аж ахуйн нэгжүүдтэй газар ашиглах эрхийн гэрээ байгуулж байна 13 цагийн өмнө
Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна 13 цагийн өмнө
Могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн 15 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүргийн VI хороонд 712 айлын орон сууц барина 15 цагийн өмнө
Кувейтийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа Өчигдөр
Хүнсний салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин хэлэлцүүлэг болов Өчигдөр