БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Довтлогч Ж.Беллингемийг талбайгаас хөөсөн шүүгчийг шалгана

М.МӨНХ-УЧРАЛ
Өчигдөр

Испанийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний 24 дүгээр тойрогт учраа таарсан “Реал Мадрид”, “Осасуна” багуудын тоглолтын үеэр “Реал”-ын довтлогч Жуд Беллингемийг талбайгаас хөөх шийдвэр гаргасан шүүгч Луис Мунуэра Монтерог үүрэгт ажлаас нь түр хугацаагаар чөлөөлжээ. Ийм шийдвэрийг УЕФА болон Испанийн Эзэн хааны хөл бөмбөгийн холбооноос /RFEF/ гаргасан байна. Реалчууд 15-ны өдөр “Осасуна” багтай талбайд нь тоглож, 1:1 харьцаагаар тэнцжээ. Тоглолтын 39 дэх минутанд шүүгч Монтеро өөрийг нь доромжилсон гэж үзээд Беллингемийг улаан хуудсаар торгож, талбайгаас хөөсөн байна. Харин Беллингем англи хэлээр зохисгүй үг хэлснээ хүлээн зөвшөөрсөн боловч шүүгчид хандаж хэлээгүй гэдгээ дурдаад “энэ бол яах аргагүй шүүгчийн алдаа” гэв. RFEF-ээс шүүгчийг шалгах явцад тэрбээр зөвлөгөө өгөх, спортын менежментийн үйлчилгээ эрхэлдэг компанийн эзэн гэдэг нь тодорхой болсон бөгөөд Ла Лига, УЕФА болон “Атлетико”, “МЮ”, “Астон Вилла”, “ПСЖ” зэрэг клубүүд тус компаниар үйлчлүүлж байжээ.  Иймээс шалгалтын явцад шүүгчийг ажлаас нь түр түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Харин Монтеро Инстаграм хуудсандаа бичихдээ “миний эзэмшлийн компани спортын клубүүд, байгууллагуудтай санхүүгийн ямар ч холбоо харилцаа тогтоогүй, иймээс илт худал мэдээлэл түгээсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг шүүхэд өгч, нэр хүндээ сэргээнэ” гэжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Шинэ мэдээ
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 2 цагийн өмнө
ЭМЯ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлуудын хавьтлын тоо олон байна 4 цагийн өмнө
С.Амарсайхан: Стандарт бол нийгэмд аюулгүй орчныг бий болгодог үл үзэгдэгч аркитетур 4 цагийн өмнө
"Амар байна уу 2025" өргөтгөсөн худалдаанд нийслэл болон 21 аймгийн 1000 гаруй ЖДҮ эрхлэгч оролцож байна 4 цагийн өмнө
ЦЕГ: Мөрийтэй тоглоод 150 сая төгрөгөө алдсан гэх гомдлыг шалгаж байна 9 цагийн өмнө
Чингэлтэй дүүрэгт зөвшөөрөлгүй байрлуулсан объектуудыг чөлөөлж байна 9 цагийн өмнө
Торгоны зам-2025 авто ралли Монголд гурав дахь удаагаа болно 10 цагийн өмнө
Өсвөрийн бөхийн барилдааныг гурван насны ангиллаар зохион байгууллаа 11 цагийн өмнө
​“СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТ БА ЭРХ ЗҮЙН ОРЧИН” нэгдсэн хуралдаан болж байна 12 цагийн өмнө
Монголын шигшээ Гуамыг талбайд нь 11 онооны зөрүүтэй хожлоо 12 цагийн өмнө
Хогийн бункер шатаж, 150 оршин суугчийг утаажилтын бүсээс гаргажээ 12 цагийн өмнө
Ам.долларын ханш 3480 төгрөгөөр арилжиж байна 12 цагийн өмнө
Улсын Дээд Шүүх Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар нарт холбогдох хэргийн шүүхийн тогтоолыг өнөөдөр гардуулна 12 цагийн өмнө
Хятадын технологийн дэвшил 13 цагийн өмнө
Эмээлт эко аж үйлдвэрийн парк руу нүүлгэн шилжүүлэх аж ахуйн нэгжүүдтэй газар ашиглах эрхийн гэрээ байгуулж байна 13 цагийн өмнө
Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна 13 цагийн өмнө
Могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн 15 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүргийн VI хороонд 712 айлын орон сууц барина 15 цагийн өмнө
Кувейтийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа Өчигдөр
Хүнсний салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин хэлэлцүүлэг болов Өчигдөр