Хамран тойрох сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш, ажилтнуудын ажиллах орчин нөхцлийг сайжруулах зорилгоор бүтээн байгуулалтын ажил хийж буй. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрладаг “Олимп” хотхонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга ашиглалтад орлоо. Барилга нь гурван давхар бөгөөд зоорьтой, чулуун хөвөн дулаалгатай металл ба чулуун фасад хийж, явган зам болон авто зогсоолоос бүрджээ. Тус хороонд улсын сургуулийн эрэлт хэрэгцээ нэн шаардлагатай байгаа төдийгүй жишиг сургуулийн барилгын зураг төслийг шинэчлэн, газрын хэмжээнд тааруулан стандартын дагуу гүйцэтгэж, том, жижиг спорт заал төлөвлөн, дотор интерьерийг орчин үеийн сургуулийн барилгын төлөвлөлтөөр гүйцэтгэсэн байна.