Гал түймэр:
Нийслэлийн Баянгол дүүргийн 31 дүгээр хороонд зочид буудлын 4 дүгээр давхарт гал гараад байна гэсэн дуудлагыг 02.18-ны өдрийн 22:09 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход зочид буудлын 4 дүгээр давхрын 15 м.кв өрөөнд эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд гал гараад байна гэсэн дуудлагыг 02.18-ны өдрийн 23:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход байрны цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багт ажилчдын байрны дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.19-ний өдрийн 02:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 37 дугаар ангийн алба хаагчдыг очиход 15х15 метрийн хэмжээтэй гал тогоо, уурын зуухны дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 6 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 02.18-ны өдрийн 06:55 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 4х2 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.18-ны өдрийн 08:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн 5х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд зоорийн давхарт гал гараад байна гэсэн дуудлагыг 02.18-ны өдрийн 16:24 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход жижүүрийн байр шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтийн бүсээс 11 иргэн /том хүн 10, хүүхэд 1/-ийг гаргасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багт хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 02.18-ны өдрийн 21:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 56 дугаар ангийн алба хаагчдыг очиход байрны хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд гал гараад байна гэсэн дуудлагыг 02.18-ны өдрийн 23:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход байрны гадна дулааны худаг дотор хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Шарга морьт”-ын задгайд гал гараад байна гэсэн дуудлагыг 02.19-ний өдрийн 00:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчыг очиход иргэн Ц-гийн 6х4 метрийн хэмжээтэй байшин, иргэн Б-гийн 8х8 метрийн хэмжээтэй 2 давхар мансардтай байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.