Элсэлтийн шалгалт болон МХБШ-ын бүртгэл орон даяар эхэллээ. Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл ирэх гуравдугаар сарын 14-ний өдрийн 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Энэ жилийн хувьд 10 болон 11 дүгээр ангийн суралцагчид Монгол хэл, бичгийн шалгалтыг өөрсдийн хүсэлтээр өгч болох боломж бүрдсэн. Энэ тохиолдолд төлбөрийг эцэг эх, асран хамгаалагч хариуцах болно. Шалгалтын бүртгэлийн хураамж 10.000 төгрөг байна. Харин 12 дугаар ангийн сурагчдын хувьд уг шалгалтад үнэ төлбөргүй хамрагдана.
Хэрхэн бүртгүүлэх вэ?
Шалгуулагч БҮТ-ийн eec.mn/eyesh.eec.mn/ цахим хаяг руу хандан бүртгэлээ хийх ба бүртгүүлэхдээ дараах материалыг бэлтгэсэн байна. Үүнд:
Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /иргэний үнэмлэхийн лавлагаа, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх /
Өнгөт цээж зураг /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
Бүх банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт
Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тусгай сургуулийн суралцагч элсэлтийн шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн бол дараах бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд ирүүлсэн байна.
Өргөдөл хүсэлт
Эмчийн магадалгаа
Сургуулийн тодорхойлолт
Монгол хэл, бичгийн шалгалт ирэх дөрөвдүгээр сарын 18, 19-нд болно.
04 дүгээр сарын 18 /Баасан гараг/
Шалгалтын цаг: 10.00-11.40
Хамрагдах анги: 12 дугаар анги
04 дүгээр сарын 19 /Бямба/ гараг
Шалгалтын цаг: 10.00-11.40 Хамрагдах анги: 11 дүгээр анги
Шалгалтын цаг: 14.00-15.40 Хамрагдах анги: 10 дугаар анги
Шалгуулагчид шалгалт өгөхдөө дараах материалыг бүрдүүлж ирнэ.
Бүртгэлийн хуудас
Суудлын хуваарь
Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 16 насанд хүрэх шалгуулагч сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажсан, сүүлийн 3 сарын дотор авхуулсан өнгөт цээж зурагтай тодорхойлолт, төрсний гэрчилгээний хамт авч ирнэ./
Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг