Тайланд улсад болсон дугуйн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Үндэсний шигшээ багийн тамирчин С.Жамбалжамц хүрэл медаль хүртжээ. Тодруулбал тус улсын Питсанюлок, Пичит гэсэн хоёр хотод засмал замын дугуйн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-16-нд болсон юм. Тэмцээний эрэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаанд 22 орны 72 шилдэг дугуйчин өрсөлдсөн бол манай улсаас С.Жамбалжамц, Б.Марал-Эрдэнэ, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал, Б.Идэрболд нар өрсөлдлөө. 171.9 км-ын зайн энэ уралдаанд Үндэсний шигшээ багийн тамирчин С.Жамбалжамц хүрэл медаль хүртсэн бол БНХАУ-ын тамирчин алт, Тайландын тамирчин мөнгөн медаль хүртжээ.