БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

С.ЧИНЗОРИГ: D ВИРУСИЙН ЭСРЭГ “БУЛЕВИРТИД” ЭМИЙН ЭХНИЙ ХЭСЭГ ЭНЭ САРД БАГТАЖ ИРНЭ


  Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Засгийн газрын өнөөдөр /2024-06-06/-ийн хуралдаанд “Гепатитын D вирусийн халдварын талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцүүллээ.   
Монгол Улс гепатитын вирусийн халдварын тархалт өндөр орнуудын тоонд  багтдаг. Тэр дундаа В, D вирусийн хавсарсан халдварын тархалт өндөртэй дэлхийн цөөн орны нэг. Элгийг хүчтэй гэмтээдэг В, D вирустэй иргэдийн 80 хувь нь элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдраар хүндэрч байгаа нь манай орны хувьд тулгамдсан асуудал болсоор байгааг сайд онцлоод “Гепатитын D вирусийн халдвар В вирусийн халдвартай хавсарч явагддаг бөгөөд дэлхийд гепатитын В вирусийн халдвартай хүмүүсийн 5 орчим хувьд нь D вирусийн халдвар хавсарсан байдаг бол Монгол Улсад 36.5 хувь буюу 70 гаруй мянган хүн байгаа нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт юм.

     Дэлхий дахинд гепатитын D вирусийг эмчлэх шинэ эмийн нэг “Булевиртид”  элэгний эсэд D вирус нэвтрэхийг саатуулах үйлчилгээтэй юм. Одоогоор “Булевиртид”-ийг Европын Холбооны улсад болон ОХУ-д эмчилгээнд ашиглаж байна. Уг эмийг Америкийн “Gilead Sciences Inс” компанид үйлдвэрлэдэг. Манай улсад тус компанийн патент бүхий элэгний В, С вирусийн зарим эмийг эмчилгээнд хэрэглэж буй юм.  
ЭМЯ-ны зүгээс “Булевиртид” эмийн үнийн хөнгөлөлт, хангамжийн талаар тус компанийн удирдлагуудтай сүүлийн 8 сар гаруйн хугацаанд яриа хэлэлцээ өрнүүлсний үр дүнд нэг хүний нэг сарын эмчилгээний зардал 12 мянган еврогийн төлбөрийг багагүй хэмжээгээр бууруулах тохиролцоонд хүрсэн” гэсэн юм.

     Өндөр өртөгтэй энэ эмчилгээг нэвтрүүлэх, иргэдэд учрах санхүүгийн дарамтыг бууруулахын тулд тодорхой арга хэмжээг авч буй бөгөөд УИХ-аар D вирусийн эмчилгээнд хэрэглэх “Булевиртид” эмийг Нэмэгдсэн өртгийн болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг батлуулсан.
Эрүүл мэндийн сайд удаан хугацаанд үргэлжилсэн яриа хэлэлцээний дүнд Америкийн “Gilead Sciences Inс” компаниас “Булевиртид” эмийг авахаар болсны эхний хэсэг энэ сард багтаж орж ирнэ. Тиймээс уг эмийг хүлээн авах, хадгалах, тээвэрлэх, зарцуулах журмыг батлахаар ажиллаж байна гэдгийг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан.

     Иргэдийг “Булевиртид” эмийн эмчилгээнд хамруулах үйл ажиллагааг ХӨСҮТ удирдан зохион байгуулж, эмчилгээний хяналтыг улсын төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд, цаашид орон нутагт аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүд хийдэг байхаар  бэлтгэл хангаж байна. Түүнээс гадна уг эмчилгээг D вирусийн халдвартай хүн бүрт  хийдэггүй. Эмнэлзүйн тусгай шалгуур, лабораторийн үзүүлэлтийг харгалздаг бөгөөд эмчилгээ удаан үргэлжилдэг, эмчилгээг зогсоох, дуусгах асуудлыг эмч нарын зөвлөл, багаар шийдвэрлэх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
С.Наранцогт: Ирэх онуудад эдийн засгийн өсөлт алгуур нэмэгдэх хүлээлттэй байна 13 цагийн өмнө
Монгол банкны мөнгөний бодлогын хүүг 12%-д хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 14 цагийн өмнө
АНУ-ЫН САНГИЙН ЯАМТАЙ ТЕХНИКИЙН ТУСЛАЛЦААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ АЛБАН ЁСООР ЭХЛҮҮЛЛЭЭ 14 цагийн өмнө
THE HU хамтлаг 10 жилийн ойдоо зориулсан “Wolf Totem” тоглолтоо зарлалаа Өчигдөр
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ, ГАМШГИЙН УДИРДЛАГЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ Өчигдөр
Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой Өчигдөр
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 15 шинэ тохиолдол батлагджээ Өчигдөр
АТГ: 8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав Өчигдөр
Имарт-Таеквондогийн Ази тивийн АШТ-ийг дэмжин ажиллалаа 2026/06/22
БАРУУН-УРТ ХОТОД АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГ НЭЭГДЛЭЭ 2026/06/22
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ОЧЖЭЭ 2026/06/22
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа 2026/06/22
С.Амарсайхан: Шударга ёс зөвхөн шүүхийн танхимд эхэлж, тэнд өрнөдөггүй 2026/06/22
“Хүрээ цам-Даншиг наадам”-д худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээдийг зургаадугаар сарын 23-ны 13:00 цаг хүртэл бүртгэнэ 2026/06/22
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна 2026/06/22
Я.СОДБААТАР: МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ӨНДӨР ХУВЬТАЙ БИЕЛҮҮЛЖ, ТОМООХОН ШИНЭЧЛЭЛҮҮДИЙН АЖЛАА УЛАМ ЭРЧИМЖҮҮЛНЭ 2026/06/22
МӨРДӨГЧДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ 2026/06/22
“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа 2026/06/22
ОБЕГ: АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 78 УДААГИЙН ДУУДЛАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ 2026/06/22
Хөвсгөл аймаг бусад нутгаас мал, амьтан нэвтрүүлэхийг хоригложээ 2026/06/22