БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Энхтайваны гүүрний явган хүний замыг хаана гэдэг худал мэдээлэл


Өчигдөр буюу 1 дүгээр сарын 21-ний өдөр зарим нэр бүхий хэвлэл мэдээллийн байгууллагууд “Энхтайваны гүүрийг явган хүний замгүй болгож, трамвай явуулна” гэж мэдээлсэн. Энэ талаар нийслэлийн холбогдох албанаас тодруулахад “Трамвайн эхний шугам Нисэхийн тойрог, Яармагийн автозам, Энхтайваны гүүрээр дамжин Сүхбаатарын талбай хүртэл байна. Энхтайваны гүүрээр дамжин явах учир тус гүүрийг хүчитгэнэ. 


60 гаруй жилийн өмнө ашиглалтад оруулсан тус гүүрийг хүчитгэх зайлшгүй шаардлагатайг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байгаа. Харин тус гүүрний явган хүний замыг хаана гэдэг худал мэдээлэл” гэв.

 

Ташрамд, трамбайн трассын сонголт эцэслэгдсэн бөгөөд судалгаа, ТЭЗҮ, загвар зураг боловсруулах ажлыг эхлүүлжээ. Трамбай нь замын хөдөлгөөний аюулгүй байдал, зорчигчийн тав тухыг хангасан богино хугацаанд хэрэгжих боломжтой төсөл юм. Мөн эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй учраас олон улсад ашиглалт ихтэй нийтийн тээврийн хэрэгсэл болжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Амралтын өдрүүдээр цаг агаар тогтворгүй байна 2026/11/27
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБЫГ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР ШАГНАЛАА 2026/11/27
Н.Номтойбаяр: “Бодь Интернэшнл” ХХК-тай холбоотой зүйл ярих болгонд улстөр өрнөдөг байдлыг эцэслэх ёстой 2026/11/27
“НЭН ТЭРГҮҮНД НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД – НОТОЛГООНООС ШИЙДЭЛД” ЭРДМИЙН ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА 2026/11/27
Нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2026/11/27
Хатуу түлшний чанар, халаалтын зуухны аюулгүй ажиллагаа, түлшний хэрэглээг тогтмол хянана 2026/11/27
"Өвлийн идэш-2026" өргөтгөсөн худалдаа болж байна 2026/11/27
ҮЙЛ ЯВДАЛ: “Өвлийн идэш 2026” нэгдсэн үзэсгэлэн худалдаа энэ сарын 29-нийг хүртэл Төв цэнгэлдэх хүрээлэнд гарна 2026/11/27
NO BRAND “Фемида хотхон”-д 5 дахь салбараа нээлээ 2026/11/25
ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД 80 ШИРХЭГ ТУУЛАХ ЧАДВАРТАЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ 2026/11/25
Э.БАТШУГАР: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛ ОРОН НУТАГТ БОДИТ ҮР ДҮН БОЛОХ ЁСТОЙ 2026/11/25
Г.Тэмүүлэн: “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр улиралд эхлүүлнэ 2026/11/25
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна 2026/11/25
Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд “Бээжин Жианлунг” групптэй гэрээ байгуулна 2026/11/25
ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААН АВАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ 2026/11/25
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Зөвшилцөх зөвлөлийг байгууллаа 2026/11/25
Өнөөдөр чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно 2026/11/25
ЗГ: Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлын үнэлгээний талаар хэлэлцэж байна 2026/11/25
Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2026/11/25
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болн 2026/11/25