БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“НЭН ТЭРГҮҮНД НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД – НОТОЛГООНООС ШИЙДЭЛД” ЭРДМИЙН ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА

Г.Оюунтуяа
19 минутын өмнө

“Иргэдээ өвчлөхөөс нь өмнө хамгаалахын тулд бид юу хийж чадаж байна вэ? Өвдсөн хүнд чанартай тусламж үзүүлэх нь бидний үндсэн үүрэг. Үүний зэрэгцээ өвчлөх эрсдэлийг нь бууруулж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Тиймээс бид нийгмийн эрүүл мэндийг салбарын бодлогын тэргүүн эгнээнд тавьж байна” хэмээн Эрүүл мэндийн сайд Э.Батшугар “Нэн тэргүүнд нийгмийн эрүүл мэнд – Нотолгооноос шийдэлд” эрдмийн чуулганыг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.

Тэрээр нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг эрт илрүүлэх, судалгаа, нотолгоонд суурилсан бодлого, шийдвэр гаргах нь салбарын шинэчлэлийн чухал чиглэл болохыг тэмдэглэв.

Улсын Их Хурал 2024 онд Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг баталж, Засгийн газар энэ оны хоёрдугаар сард 52 дугаар тогтоолоор Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төвийг байгуулах шийдвэр гаргасан. Эдгээр шийдвэрийг бодит ажил хэрэг болгож, төв болон орон нутгийн байгууллагуудын чиг үүргийг тодорхойлох, хүний нөөц, лаборатори, тандалт, судалгааны чадавхыг бэхжүүлэх шаардлагатайг сайд онцоллоо.

Чуулганы хүрээнд нийгмийн эрүүл мэндийн тогтолцоо, санхүүжилт, мэдээллийн ашиглалт, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, судалгааны үр дүнг бодлого, практикт нэвтрүүлэх боломжийн талаар эрдэмтэн, судлаачид хэлэлцэж, санал, зөвлөмж боловсруулна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“НЭН ТЭРГҮҮНД НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД – НОТОЛГООНООС ШИЙДЭЛД” ЭРДМИЙН ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА 19 минутын өмнө
Нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 1 цагийн өмнө
Хатуу түлшний чанар, халаалтын зуухны аюулгүй ажиллагаа, түлшний хэрэглээг тогтмол хянана 1 цагийн өмнө
"Өвлийн идэш-2026" өргөтгөсөн худалдаа болж байна 2 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өвлийн идэш 2026” нэгдсэн үзэсгэлэн худалдаа энэ сарын 29-нийг хүртэл Төв цэнгэлдэх хүрээлэнд гарна 2 цагийн өмнө
NO BRAND “Фемида хотхон”-д 5 дахь салбараа нээлээ Өчигдөр
ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД 80 ШИРХЭГ ТУУЛАХ ЧАДВАРТАЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ Өчигдөр
Э.БАТШУГАР: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛ ОРОН НУТАГТ БОДИТ ҮР ДҮН БОЛОХ ЁСТОЙ Өчигдөр
Г.Тэмүүлэн: “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр улиралд эхлүүлнэ Өчигдөр
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна Өчигдөр
Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд “Бээжин Жианлунг” групптэй гэрээ байгуулна Өчигдөр
ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААН АВАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ Өчигдөр
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Зөвшилцөх зөвлөлийг байгууллаа 2026/11/25
Өнөөдөр чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно 2026/11/25
ЗГ: Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлын үнэлгээний талаар хэлэлцэж байна 2026/11/25
Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2026/11/25
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болн 2026/11/25
Иргэний нэг авто зогсоолыг үл хөдлөх хөрөнгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл өргөн мэдүүллээ 2026/11/24
Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй 2026/11/24
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно 2026/11/24