БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Амралтын өдрүүдээр цаг агаар тогтворгүй байна

Г.Оюунтуяа
21 минутын өмнө

11 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн зарим, Архангайн баруун сумдын нутгаар, 28-ны өдөр Баян-Өлгийн баруун, Завхан, Архангайн өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Дундговийн баруун сумдын нутгаар 0.0-4.0мм цас орно. 

Харин 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Дундговь, Дорноговийн зарим, Хөвсгөлийн баруун, Төв аймгийн өмнөд сумдын нутгаар, 29-ний өдөр Ховдын өмнөд, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд сумдын нутгаар 0.0-3.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 

Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -10...-15 градус, Увс нуурын хотгор, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -6...-11 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...+5 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Амралтын өдрүүдээр цаг агаар тогтворгүй байна 21 минутын өмнө
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБЫГ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР ШАГНАЛАА 2 цагийн өмнө
Н.Номтойбаяр: “Бодь Интернэшнл” ХХК-тай холбоотой зүйл ярих болгонд улстөр өрнөдөг байдлыг эцэслэх ёстой 4 цагийн өмнө
“НЭН ТЭРГҮҮНД НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД – НОТОЛГООНООС ШИЙДЭЛД” ЭРДМИЙН ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА 5 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 6 цагийн өмнө
Хатуу түлшний чанар, халаалтын зуухны аюулгүй ажиллагаа, түлшний хэрэглээг тогтмол хянана 6 цагийн өмнө
"Өвлийн идэш-2026" өргөтгөсөн худалдаа болж байна 7 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өвлийн идэш 2026” нэгдсэн үзэсгэлэн худалдаа энэ сарын 29-нийг хүртэл Төв цэнгэлдэх хүрээлэнд гарна 7 цагийн өмнө
NO BRAND “Фемида хотхон”-д 5 дахь салбараа нээлээ Өчигдөр
ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД 80 ШИРХЭГ ТУУЛАХ ЧАДВАРТАЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ 2026/11/25
Э.БАТШУГАР: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛ ОРОН НУТАГТ БОДИТ ҮР ДҮН БОЛОХ ЁСТОЙ 2026/11/25
Г.Тэмүүлэн: “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр улиралд эхлүүлнэ 2026/11/25
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна 2026/11/25
Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд “Бээжин Жианлунг” групптэй гэрээ байгуулна 2026/11/25
ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААН АВАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ 2026/11/25
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Зөвшилцөх зөвлөлийг байгууллаа 2026/11/25
Өнөөдөр чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно 2026/11/25
ЗГ: Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлын үнэлгээний талаар хэлэлцэж байна 2026/11/25
Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2026/11/25
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болн 2026/11/25