БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБЫГ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР ШАГНАЛАА

Г.Оюунтуяа
10 минутын өмнө

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах төрийн хариуцлагатай чиг үүргийг хэрэгжүүлж ирсэн Тээврийн цагдаагийн алба байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байна. 

1936 оны зургаадугаар сард БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Улсын цагдан сэргийлэх газрын дэргэд Уурын тэрэгний хэргийг шалган байцаах хэлтэс байгуулснаар тус алба байгуулагджээ. 

Улс орны эдийн засаг, хүн ардын аж амьдралын гол судас болсон төмөр замын тээвэр, агаарын хил, нисэх буудлын онцгой бүсийн аюулгүй байдлыг сахин хамгаалж ажилладаг тус албаны ойд Ерөнхий сайд Н.Учрал оролцож, салбарын үе үеийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв. 

Тэрбээр, халуунд халж, хүйтэнд хөрч, эрдэнэт хүний амь нас, амар амгалан, улс орны үндэсний аюулгүй байдлыг хамгаалж, амралт, баярын өдрүүдэд ч үүрэг гүйцэтгэдэг монгол цагдаа Та нартаа баярлалаа. 

Хотжилт тэлж, тээврийн хэрэгслийн тоо, хэрэглээ өсөж, хөдөлгөөний эрчим нэмэгдэж, тээврийн харилцаа улам өргөжин хөгжиж буй энэ цаг үед замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг шинэ шатанд гаргах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Үүнд шинжлэх ухаан, техник, технологийн ололт нэвтрүүлэх, хиймэл оюун ухаан, мэдээллийн нэгдсэн сан, ухаалаг хяналтын тогтолцоонд тулгуурлах нь эрсдэл, осол, зөрчлөөс сэргийлэх, иргэдээ соён гэгээрүүлэх онц чухал үүрэг даалгавар болж байна. Ахмад үеийнхнийхээ арвин туршлага, өв уламжлалыг шинэ цагийн дэвшил, бүтээлч санаачилга, орчин үеийн мэдлэг, технологитой хослуулан, алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулж, мэргэшсэн, тогтвортой, чадварлаг хүний нөөцийг бүрдүүлж шинэ түүхээ үргэлжлүүлэн бичихэд онцгой анхаарахад Засгийн газар дэмжиж ажиллана гэв. 

Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл хэрэг нь зөвхөн цагдаагийн байгууллагын  бус, төр, хувийн хэвшил, хүн бүрийн үүрэг хариуцлага билээ. Хөдөлгөөнд оролцогч бүр хууль, дүрмээ сахин биелүүлж, өөрийнхөө, үр хүүхдийнхээ, бусдын амь нас, эрүүл мэндийг хайрлан хамгаалах хүнлэг соёл, хууль ёсыг сахих нь чухал. 

Тээврийн цагдаагийн албыг Төрийн цэргийн дээд шагнал Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан нь тангараг өргөсөн, мөрдөс зүүсэн үе үеийн албан хаагч, нийт бие бүрэлдэхүүний эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хууль ёс, шударга ёс, иргэдийн аюулгүй байдлыг хангах үйлсэд оруулсан хувь нэмэр, олон жилийн хөдөлмөр зүтгэлийн үнэлгээ юм. Энэ бол зөвхөн өнгөрсөн цаг хугацааны ч бус өнөөдөр, маргаашийн хүлээх үүрэг, хариуцлага, ирээдүйн хөгжлийн зорилгодоо хүрэх урам зориг, итгэл найдварын илэрхийлэл гэдгийг тэмдэглээд Тээврийн цагдаагийн нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэж, амжилт хүслээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБЫГ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР ШАГНАЛАА 10 минутын өмнө
Н.Номтойбаяр: “Бодь Интернэшнл” ХХК-тай холбоотой зүйл ярих болгон улстөр өрнөдөг байдлыг эцэслэх ёстой 1 цагийн өмнө
“НЭН ТЭРГҮҮНД НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД – НОТОЛГООНООС ШИЙДЭЛД” ЭРДМИЙН ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА 2 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 3 цагийн өмнө
Хатуу түлшний чанар, халаалтын зуухны аюулгүй ажиллагаа, түлшний хэрэглээг тогтмол хянана 3 цагийн өмнө
"Өвлийн идэш-2026" өргөтгөсөн худалдаа болж байна 4 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өвлийн идэш 2026” нэгдсэн үзэсгэлэн худалдаа энэ сарын 29-нийг хүртэл Төв цэнгэлдэх хүрээлэнд гарна 5 цагийн өмнө
NO BRAND “Фемида хотхон”-д 5 дахь салбараа нээлээ Өчигдөр
ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД 80 ШИРХЭГ ТУУЛАХ ЧАДВАРТАЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ Өчигдөр
Э.БАТШУГАР: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛ ОРОН НУТАГТ БОДИТ ҮР ДҮН БОЛОХ ЁСТОЙ Өчигдөр
Г.Тэмүүлэн: “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр улиралд эхлүүлнэ Өчигдөр
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна Өчигдөр
Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд “Бээжин Жианлунг” групптэй гэрээ байгуулна Өчигдөр
ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААН АВАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ Өчигдөр
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Зөвшилцөх зөвлөлийг байгууллаа 2026/11/25
Өнөөдөр чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно 2026/11/25
ЗГ: Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлын үнэлгээний талаар хэлэлцэж байна 2026/11/25
Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2026/11/25
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болн 2026/11/25
Иргэний нэг авто зогсоолыг үл хөдлөх хөрөнгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл өргөн мэдүүллээ 2026/11/24