Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Эмэгтэй хүний эрх хамгаалагчдын уулзалт “Чингис хаан” үндэсний музейн “Muse” кофе шопд болно.
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
11:50 цагт: Уран барималч Ц.Цогмагнайн “Цог хийморын шүтээн” хүндэтгэлийн үзэсгэлэн ССАЖЗЯ-ны үзэсгэлэнгийн танхимд болно.
13:00 цагт: 2029 оны Азийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар тойргийн тоглолт “М банк арена”-д болно.
18:00 цагт: “Монголын байгалийн шилдэг гэрэл зураг-2026” шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт “Норпей” арт галерейд болно.
-“Өвлийн идэш 2026” нэгдсэн үзэсгэлэн худалдаа энэ сарын 29-нийг хүртэл Төв цэнгэлдэх хүрээлэнд гарна.
-НЗДТГ-аас “Шар дарцаг” аяныг энэ сарын 13-наас 30 хоногийн хугацаанд зургаа дахь жилдээ зохион байгуулж байна.
-"Соёлын бүтээлч сар-2026" сарын аяныг "Монгол бахархал" уриан дор 11 дүгээр сарын 1-30-ныг хүртэл улс орон даяар зохион байгуулна.