БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

1072 хувьцаатай бол 337 мянгыг гурван тусдаа шилжүүлгээр авна


"Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2022 оны цэвэр ашгаасаа 1072 хувьцаа эзэмшиж буй иргэн бүрд 104.0 мянган төгрөг, 2023 оны цэвэр ашгаас 256.0 мянган төгрөгийн ногдол ашиг тус тус олгосон.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны үр дүнгийн жилийн эцсийн гүйцэтгэлд үндэслэн 2024 оны цэвэр ашгийн дүнг тооцож үзсэний үндсэн дээр нийт цэвэр ашгийн зохих хувийг хуульд заасны дагуу ногдол ашиг хэлбэрээр иргэдэд хуваарилах арга хэмжээ авах асуудлыг судлан шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгасан.


"Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2024 оны хүлээгдэж буй цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тохиолдолд нэгж хувьцаанд ногдох дүн 350 төгрөг буюу 1072 хувьцаатай Монгол Улсын иргэнд 357.2 мянган төгрөг, албан татвар суутгасны дараах дүнгээр 337.7 мянган төгрөг хуваарилагдах урьдчилсан тооцоололтой байна.


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр мэдээлэл хийхдээ
“Алдагдалтай ажилладаг байсан “Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдрийн байдлаар 4.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан байна. Ногдол ашиг дунджаар хувьцаа эзэмшигч иргэн бүрд 350 орчим мянган төгрөг ногдохоор байна. Хүйтний улирал, инфляц зэргийг харгалзан ногдол ашгийг гурав хувааж олгох нь зүйтэй гэдэг шийдвэр гаргасан. Хуримтлалын сантай ижил дүнгээр буюу 135 мянган төгрөг өнөөдөр олгогдох болно” гэж хэлсэн юм.

Иргэдийн дансанд 135 мянган төгрөг шилжээд эхэлжээ.


1
angry
0
care
0
haha
2
liked
4
love
0
sad
1
wow

Шинэ мэдээ
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ 13 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдана 13 цагийн өмнө
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа Өчигдөр
ИМАРТ ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ 4.4 ГА ТАЛБАЙГ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОН ТОХИЖУУЛЛАА Өчигдөр
ИХ ЦАСНЫ АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр ҮРГЭЛЖИЛНЭ Өчигдөр
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Өчигдөр
Отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө Өчигдөр
Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа Өчигдөр
Өнөөдөр Улаанбаатар хотод их хэмжээний цас орно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: -"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор зохион байгуулна Өчигдөр
Э.БАТШУГАР: АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ИРГЭНД ИЛҮҮ ОЙРТОЖ БАЙНА 2026/11/12
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа 2026/11/12
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээг эхлүүллээ 2026/11/12
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна 2026/11/12
ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/11/12
Баруун аймгуудын нутгаар нойтон цас орно 2026/11/12
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно 2026/11/12
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 2026/11/11
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/11/11