БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Чөлөөт бөх, жүдочдын халз барилдаанд оролцох тамирчид тодорлоо


Монголын үндэсний бөхийн холбоо, чөлөөт бөх, жүдо бөхийн холбоо, “Хийморь” төсөлтэй хамтран жүдо, чөлөөтийн тамирчдын дунд үндэсний бөхийн халз барилдааныг зохион байгуулахаар болоод буй.

Анх 1999 онд зохион байгуулсан тус барилдаан тухайн үед тэнцээгээр өндөрлөж байсан юм. Тэгвэл хайна хагалах барилдаан энэ сарын 15-нд Монгол бөхийн өргөөнд болох бөгөөд тасалбар 80 мянга, 160 мянган төгрөгийн үнэтэй худалдаанд гарчээ.

Халз барилдаанд оролцох жүдочдын багийг Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар дасгалжуулах бөгөөд ахлагчаар дархан аварга Н.Батсуурийг сонгожээ. Харин бүрэлдэхүүнд улсын заан Д.Анар, Б.Серик, начин Л.Отгонбаатар, Х.Цогтгэрэл, Б.Лхагвадорж, Б.Түвшинтөгс, Э.Мөнхжаргал, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, аймгийн арслан М.Баяржавхлан, аймгийн начин Б.Гончигсүрэн нар багтлаа.

Тэгвэл чөлөөт бөхийн багийг гавьяат дасгалжуулагч Б.Баттулга дасгалжуулж, улсын начин Ж.Чулуунбат ахална. Бүрэлдэхүүнд улсын арслан Б.Орхонбаяр, заан М.Лхагвагэрэл, Д.Хүдэрбулга, харцага Н.Золбоо, Б.Зоригтбаатар, Г.Ганхуяг, начин Э.Батмагнай, аймгийн арслан Ч.Алтангэрэл, М.Цэрэн, аймгийн заан Б.Бат-Эрдэнэ багтав.

Үүнээс гадна бөмбөрцгийн хөнгөн жингийн хүчтэнүүдийн халз барилдаанд жүдогоос гавьяат тамирчин Ё.Басхүү, ДАШТ-ий мөнгөн медальт Э.Ариунболд, гавьяат тамирчин Д.Төмөрхүлэг, чөлөөтөөс гавьяат тамирчин Т.Тулга, олон улсын хэмжээний мастер З.Занабазар, О.Сүлдхүү нар зодоглох ажээ. 


0
angry
0
care
1
haha
1
liked
4
love
1
sad
2
wow

Шинэ мэдээ
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдана 23 цагийн өмнө
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа Өчигдөр
ИМАРТ ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ 4.4 ГА ТАЛБАЙГ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОН ТОХИЖУУЛЛАА Өчигдөр
ИХ ЦАСНЫ АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр ҮРГЭЛЖИЛНЭ Өчигдөр
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Өчигдөр
Отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө Өчигдөр
Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа 2026/11/13
Өнөөдөр Улаанбаатар хотод их хэмжээний цас орно 2026/11/13
ҮЙЛ ЯВДАЛ: -"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор зохион байгуулна 2026/11/13
Э.БАТШУГАР: АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ИРГЭНД ИЛҮҮ ОЙРТОЖ БАЙНА 2026/11/12
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа 2026/11/12
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээг эхлүүллээ 2026/11/12
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна 2026/11/12
ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/11/12
Баруун аймгуудын нутгаар нойтон цас орно 2026/11/12
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно 2026/11/12
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 2026/11/11
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/11/11