БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Хан-Уул дүүрэг 6.5 тонн давс, 30 тонн бодис авто зам дээр цацжээ


Арваннэгдүгээр сарын 28-ны 08:00 цагийн байдлаар Хан-Уул дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээний 12 байгууллагын ажилтан, албан хаагч жижүүрлэн хонож, шөнө хөдөлгөөн татарсан үед авто замын цас, мөсийг түрэх, хусах ажлыг хийж гүйцэтгэсэн аж.

Үүрийн 05:00 цагаас эхлэн туслах замуудад давс бодис цацах, явган зам талбайн цэвэрлэгээний ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа аж. Нийт 6.5 тонн давс, 30 тонн бодис авто зам дээр цацаж, 1323 тонн давс, 691 тонн бодисын үлдэгдэл нөөцтэй байгаа тухайгаа НЗДТГ-аас мэдээллээ.

Хамгийн сүүлд Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас 557 саяар Бодис авах тухай тендерийг 10 дугаар сарын 04-ны өдөр зарлаж, 10 дугаар сарын 24-нд үр дүн нь гарсан байна. Улмаар СНСС ХХК 557 сая төгрөгийн санал хүргүүлж шалгарсан байна.

Уг компанийн тухайд эмчилгээний гоо засал, дотрын үзлэг, оношилгоо, эмчилгээний чиглэлтэй үйл ажиллагаа явуулдаг хэмээн opendata-д /2014-06-30/-нд бүртгүүлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 7 цагийн өмнө
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 8 цагийн өмнө
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 10 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 10 цагийн өмнө
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 11 цагийн өмнө
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 15 цагийн өмнө
Than Shwe (Тан Шве) 16 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 16 цагийн өмнө
Augusto Pinochet (Августо Пиночет) 16 цагийн өмнө
Che Guevara(Че Геваре) 17 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа Өчигдөр
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) Өчигдөр
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ Өчигдөр
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -6 Mobutu Sese Seko Өчигдөр
Гачууртад 1962 онд байгуулсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна Өчигдөр
Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл Өчигдөр
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -3 Менгисту Хайле Мариам Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа Өчигдөр
Suharto(Сухарто) Өчигдөр