БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

С.Амарсайхан "онцгойгийн" алба хаагчдын аюулгүй байдалд илүү анхаарч, реформ хийх шаардлагатайг онцолжээ


Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан онцгой байдлын алба ахлагч бие бүрэлдэхүүнтэй уулзаж, 2024-2028 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэл өглөө.

Уулзалтаар Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, Зудын гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах арга хэмжээ, Алба хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх бодлого, Алба хаагчдын нийгмийн баталгаа, аюулгүй байдлыг хангах, Онцгой байдлын салбарт 2025-2028 онд хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх бодлого зэрэг онцлох асуудлын хүрээнд мэдээлэл хүргэлээ.

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд манай улсад нийт 17.0 мянга гаруй аюулт үзэгдэл, осол тохиолдсон. Энэ хугацаанд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр цаг агаарын гаралтай гамшиг, аюулт үзэгдлийн тохиолдол 60 гаруй хувиар нэмэгдсэн байна. Энэ хүрээнд Монгол Улсын Шадар сайд зонхилон тохиолддог үер ус, гал түймэр, өвөлжилт, хаваржилт хүндрэх нөхцөл, зудын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн арга хэмжээг улс орон даяар явуулах 7 удаагийн удирдамжийг батлан хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгсөн байна.

Тодруулбал, 

✅ Гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, мэдээлэл сурталчилгааны ажлыг эрчимжүүлснээр учирсан хохирлын хэмжээ 45 гаруй хувиар буурч, амь насаа алдсан хүний тоо 11.0 хувиар буурсан байна.

✅Монгол Улсын Засгийн газраас онцгой байдлын алба хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажиллах нөхцөл, техник, тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарал хандуулж, төсвийн хөрөнгө оруулалт, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бодлогыг барьж байна.

✅ Монгол Улсын Засгийн газрын 3 удаагийн тогтоол, Монгол Улсын Шадар сайдын 3 удаагийн тушаалаар офицер бүрэлдэхүүний цалинг 103, ахлагч бүрэлдэхүүний цалинг 117 хувиар тус тус нэмэгдүүлсэн.

✅Алба хаагчдын нийгмийн баталгаа, аюулгүй байдлыг хангах бодлогын хүрээнд Засгийн газраас 2022 онд “Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажилласан онцгой байдлын байгууллагын алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох” журмыг баталж, 2023-2024 онд 512 алба хаагчид нийт 11.6 тэрбум төгрөгийг олгосон.

Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд УОК-ын дарга С.Амарсайхан салбарын алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдалд илүү анхаарч, шинэчлэл реформ хийх шаардлагатайг онцолсон. Тухайлбал аврагч, гал сөнөөгчдийн тусгай зориулалтын хувцас хэрэгслийг нэмэгдүүлэхэд 188.6 тэрбум төгрөг шаардлагатай байгаагаас зөвхөн энэ онд 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна.

Өнгөрсөн хугацаанд аврах тусгай зориулалтын хувцас хэрэглэлийн хангалтад 8.8 тэрбум, тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийн хангалтад 18.7 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн. Мөн гал унтраах, аврах ажиллагааны тусгай зориулалтын автомашин, техник, тоног төхөөрөмжийн хангалтыг шат дараатай нэмэгдүүлж байна. Цаашид 2028 оныг хүртэл хугацаанд аврах ажиллагааны багаж хэрэгслийн хангалтыг 60.0 хувь, тусгай зориулалтын хувцас хэрэглэл 85.0 хувь, гал унтраах автомашины хангалт 65.0 хувь, холбоо, зарлан мэдээллийн тоног төхөөрөмжийн хангалтыг 80.0 хувьд хүргэхээр төлөвлөж байна.

Эцэст нь Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Онцгой байдлын байгууллагын анги, салбарын удирдлагууд алба хаагчдынхаа аюулгүй байдлыг хангахад анхаарч шат шатандаа хяналт тавьж ажиллахыг анхаарууллаа. Мөн “Онцгой байдлын байгууллагын стандарттай хөгжлийн стратеги 2030” баримт бичгийг баталсан. Иймд салбарын бүх шатны албан хаагчид үйл ажиллагаагаа энэхүү стратегитай уялдуулж, өдөр тутамдаа мөрдөж хэвшүүлэхийг үүрэг болголоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Амралтын өдрүүдэд цаг агаар тогтворгүй салхи шуургатай байна 2026/10/30
НӨМРӨГИЙН ДЦГ-ЫН ТҮЙМЭРТ ӨРТӨӨГҮЙ ХЭСЭГТ ТӨВЛӨРСӨН АМЬТАДАД БИОТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭ АВНА 2026/10/30
​ Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв 2026/10/30
Дарханы ДЦС-д гарсан гэмтлийн шалтгааныг тодруулж, эрчим хүчний хангамжийг сэргээхээр шуурхай ажиллаж байна 2026/10/30
“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо 2026/10/30
ҮЙЛ ЯВДАЛ: “1000 сэтгүүлчийн форум” болно 2026/10/30
​ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА 2026/10/29
Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа, нийслэлийн туг мандууллаа 2026/10/29
Томуу, томуу төст өвчний тархалт "ИДЭВХЖИЛИЙН" түвшинд байна 2026/10/29
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ 2026/10/29
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа 2026/10/29
НӨМРӨГИЙН СОЁЛЗ, ГАЛСТАЙ, ЦЭЦЭГТ, ЗАРАА УУЛ ОРЧИМД СУДАЛГАА ХИЙЖ, ДЭЭЖ ЦУГЛУУЛЛАА 2026/10/29
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна 2026/10/29
УРГАЦ ХУРААЛТ 88.1 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/28
Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээ 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ 2026/10/28
ЗҮРХ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ, БАГА ААРЦГИЙН ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР 6 ЭМЧ БНСУ-Д МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛНЭ 2026/10/28
ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ХАМРАЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД 91 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/10/28
Н.Номтойбаяр: Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5,3 тэрбум төгрөг шийдвэрлэлээ 2026/10/28
Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна 2026/10/28