БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Хутга шидэлтийн дэлхийн аваргаас Б.Амарбаясгалан мөнгөн медаль хүртжээ


Энэ оны арваннэгдүгээр сарын 14-17-нд Беларусын нийслэл Минск хотноо болсон Дэлхийн аварга шалгаруулах спортын хутга шидэлтийн тэмцээнээс Монголын тамирчин Б.Амарбаясгалан нь эмэгтэйчүүдийн 4 метрийн зайн ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртлээ.

Мөн эрэгтэй ангилалд өрсөлдсөн Т.Энхтөгөлдөр нь шагналт байр эзэлсэн байна. Монголын баг нь байгууллагын нэгдсэн дүнгээр гуравдугаар байрт шалгарч, цом, өргөмжлөл хүртлээ. Минск хотын хөнгөн атлетикийн олимпын бэлтгэлийн улсын төвд болсон энэ тэмцээнд есөн орны баг тамирчид Беларусь, ОХУ, Литва, Латви, Монгол болон бусад хэд хэдэн орны тамирчид оролцож, 34 багц медалийн төлөө өрсөлдсөн юм. Тэмцээн нь ганцаарчилсан ба багийн төрлүүдээр явагдаж өсвөр, залуучууд болон насанд хүрэгчдийн ангилалд баг тамирчид оролцлоо. Тэмцээнийг Беларусийн Спорт, аялал жуулчлалын яам, ОХУ-ын Спортын яам, "Оросын спортын сургалтын төв", Беларусь дахь “Россотрудничество” агентлагийн төлөөлөгчийн газар, Беларусийн спортын хутга шидэлтийн холбоо, Олон улсын спортын хутга шидэлтийн холбооны хамтын оролцоо, дэмжлэгтэйгээр зохион байгуулжээ.

Монгол Улсаа төлөөлөн багийн ахлагчаар, Монголын спортын хутга шидэлтийн холбооны (МСХШХ) Ерөнхийлөгч, “Шиги” компаний ерөнхий захирал Г.Эрдэнэбилэг, тамирчин Б.Амарбаясгалан, Т.Энхтөгөлдөр нар ийнхүү амжилттай оролцлоо. Монголын тамирчид ОХУ-ын Москва хотноо 2022 оны 11 сард болсон спортын хутга шидэлтийн анхны ДАШТ-ий 4 метрийн ганцаарчилсан төрлөөс 1 алт, 1 мөнгөн медалийг 4 метрийн зайн төрөлд хүртэж байсан юм. Ийнхүү Монголын тамирчин Б.Амарбаясгалан нь ДАШТ-ээс хоёр дахь мөнгөн медаль хүртэж, амжилтаа бататгав. Манай тамирчид энэ зайд оновчтой сайн шидэж, өндөр амжилт үзүүлдэг онцлоготой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана 26 минутын өмнө
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно 1 цагийн өмнө
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ 4 цагийн өмнө
БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМАГТ ШҮЛХИЙ ӨВЧНИЙ УЛМААС УСТГАЛД ОРУУЛСАН МАЛЫН НӨХӨН ТӨЛБӨРИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ 5 цагийн өмнө
Улсын Их Хурлын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөлөө 5 цагийн өмнө
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа 7 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөрт зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа болно 8 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК зөвхөн удирдлагын зардалд 49 тэрбум 364 сая төгрөг зарцуулжээ 22 цагийн өмнө
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна 23 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: СОР17-ТОЙ ХОЛБООТОЙ САНХҮҮГИЙН БҮХ БАРИМТЫГ ЯАМНЫ САЙТАД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСАН Өчигдөр
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02