БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Н.Учрал: Төрийн өмчит компанид эрх зүйн реформ хийх гол зорилго нь хувийн хэвшлийн оролцоог хангах

Admin
Өчигдөр

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд төрийн өмчит болон орон нутгийн өмчит компаниудын хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцуулжээ.  Засгийн газар ирэх 7 хоногт төслүүдтэй танилцаж  УИХ-д өргөн мэдүүлэх юм байна. 

Түүний хэлснээр төрийн өмчит компаниудыг өр төлбөр хөрөнгийн харьцаагаар үнэлэхэд 99 компаниас 44 нь өр төлбөр хөрөнгийн харьцаагаараа эрсдэлтэй гарчээ.  Мөн  хөрөнгийн өгөөжийн эрсдэлээрээ 23 хувь нь дунд эрсдэлтэй, 20 хувь нь өндөр эрсдэлтэй гэж тогтоогдсон.

Улсын төсөвт 24.5 их наядын орлого бүрддэг. Төрийн өмчит компаниуд ногдол ашиг татвар хураамж хэлбэрээр төсөвт 5.8 их наяд төгрөгийн орлого бүрдүүлдэг. Зарлага нь улсын төсөвтэй харьцуулахад 75 хувийн зарлага гаргадаг. Улсын төсвийн зарлага 25 хувь байдаг. Мөн төсвөөс 70 тэрбумын татаас авдаг. Төрийн өмчит компани дээр шинэчлэл хийх зайлшгүй шаардлага үүсчээ.  

Орлогын 73.5 хувийг таван компани л бүрдүүлж, 4.75 хувийг ашигтай ажиллаж байгаа. 51 компани нийлээд 380 тэрбум төгрөгийн ашиг олдог, бусад 43 компани алдагдалтай ажилладаг. Нийтдээ 153 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна гэдэг аудитын дүгнэлт гарсан.

Мөн төрийн өмчит компаниуд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй 158 арга хэмжээнд 318.9 тэрбум төгрөгийг зарцуулсан. Төлөвлөгдөөгүй зардал гаргасан гэсэн үг.

Мөн алдагдалтай ажилласан есөн төрийн өмчит компани 971.9 сая төгрөгийг үр дүнгийн урамшуулал нэрээр удирдлагадаа олгосон. Дүрэм журмаа барих дээр сул. Алдагдалтай ажиллаж байж, сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг буулгаж, орчин үеийн ариун цэврийн байгууламж барих төсөлд санхүүжилт олгодог.

“Эрдэнэс алт” компани бонд гаргаж, иргэний тэтгэвэр барьцаалсан 877 тэрбум төгрөгийг санхүүжүүлсэн зэрэг тооцоолоогүй зардал гаргасан.

Тийм учраас хуулийн хүрээнд хэд хэдэн асуудлыг шийдвэрлэнэ. Дотоод хяналтын тогтолцоог бэхжүүлнэ.  Төлөөлөн удирдах зөвлөлийг нээлттэй сонгон шалгаруулж, ашигт үйл ажиллагаатай холбоно.  Компани ашигтай ажиллаж байвал гүйцэтгэлтэй нь, бүэтцтэй нь уялдуулна. Нийгмийн хариуцлагын төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг компани ашигтай, ашиггүй ажиллаж байгаагаас нь хамаарч шийднэ. Алдагдалтай ажилладаг компани нийгмийн хариуцлагын ажлуудыг хийдэг, үр дүнгийн урамшуулал авдаг нь зохисгүй. Цаашдаа төр таван жилийн хугацаанд ямар бизнест оролцох, ямар бизнест оролцохгүй вэ гэдгээ хувийн хэвшилд танилцуулна.

Хувийн хэвшлийн ажиллах орчинг тодорхой болгоно. Ил тод нээлттэй засаглалыг бий болгох чиглэлээр 70 компанийг хамруулаад үзэхээр зургаахан хуулийн этгээд компанийн засаглалын кодыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байна. 316 хуулийн этгээдийг аваад үзэхэд мэдээллийг нээлттэй болгоогүй. Төсвийн хуулийн төслийг дагалдуулаад төрийн өмчит компанийн цалин хөлс урамшууллын тендерийн бүх мэдээллийг ил тод болгохыг үүрэг блгосон.

Мэдээллийг ил болгосны дараа их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах бололцоог бий болгоно.

Улсын төсөвт үйлдвэрийн газар, аж ахуйн тоцоот газар, орон нутгийн өмчит компанийн статус ойлгомжгүй явж ирсэн. Компанийн хуулиар зохицуулагддаг болох ёстой. Компанийн хуулиар зохицуулагдсанаар төрийн өмчит компанийн засаглал нь ил тод нээлттэй, Төлөөлөн удирдах зөвлөлөөр  дамжуулж хувьцаа эзэмшигч нар бодлого үйл ажиллагаанд оролцдог байна.

Жишээ нь Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжсэнээр компани гэдэг статуст бүгд шилжвэл 34 хувийн ногдол ашиг Баялгийн санд хуримтлагддаг болно.

Зарим төрийн өмчит компани төрийн өмчит үйлдвэрийн газар гэдэг статустай учраас зарим нь ТУЗ -гүй ажиллагаа явуулдаг. ТУЗ байснаар дотоод аудиттай байна. Цаашдаа компани ашигтай байна уу, ашиггүй байна уу гэдгээр л үйл ажиллагааг нь хэмжье гэдэг зорилгоор төрийн өмчийн реформыг хийнэ.

Ил тод байдлыг хангуулахын тулд хүний нөөцийн бүрдүүлсэн сан дээр анализ хийгээд тухайн ажлын байран дээр хэн тохирох вэ гэдгийг хиймэл оюун ухаанаар сонгоно.

Төрийн өмчит компанид эрх зүйн реформ хийх гэж байгаа гол зорилго нь хувийн хэвшлийн оролцоог хангуулах гэж байгаа.

Нийт төрийн өмчит компанийн эргэлтийн ба эргэлтийн бус хөрөнгө 64.4 их наяд төгрөг болсон. Гэтэл энэ компаниуд 22.8 их наяд төгрөгийн өр төлбөртэй.

Эхний 10 компанийн өр төлбөр нь 17.7 их наяд. Төрийн өмчит компаниудад нийтдээ 58087 хүн ажиллаж байна. Ийм учраас төрийн өмчит компани ашиггүй ажиллаж байгаа тохиолдолд татан буулгахаас аргагүй. Нэгтгэн нийлүүлэх шаардлагатай бол нийлүүлнэ гэлээ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ 17 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдана 17 цагийн өмнө
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа Өчигдөр
ИМАРТ ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ 4.4 ГА ТАЛБАЙГ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОН ТОХИЖУУЛЛАА Өчигдөр
ИХ ЦАСНЫ АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр ҮРГЭЛЖИЛНЭ Өчигдөр
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Өчигдөр
Отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө Өчигдөр
Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа Өчигдөр
Өнөөдөр Улаанбаатар хотод их хэмжээний цас орно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: -"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор зохион байгуулна Өчигдөр
Э.БАТШУГАР: АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ИРГЭНД ИЛҮҮ ОЙРТОЖ БАЙНА 2026/11/12
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа 2026/11/12
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээг эхлүүллээ 2026/11/12
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна 2026/11/12
ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/11/12
Баруун аймгуудын нутгаар нойтон цас орно 2026/11/12
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно 2026/11/12
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 2026/11/11
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/11/11