БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийнэ

Г.Оюунтуяа
40 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.

Энэ айлчлал Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд төрийн тэргүүний түвшинд 14 жилийн дараа болох юм.

Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт болон  албан ёсны хэлэлцээ хийнэ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Итали Улсын Төлөөлөгчдийн танхимын Ерөнхийлөгч Лорэнзо Фонтана бараалхана.

Айлчлалын хүрээнд уламжлалт, найрсаг харилцааны түвшнийг ахиулахын зэрэгцээ соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрдэс баялаг, дэд бүтэц, иргэний хамгаалал, орон нутгийн хөгжил, спорт, аялал жуулчлал, олон нийтийн хэвлэл мэдээлэл зэрэг чиглэлээр Засгийн газар болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны баримт бичиг  гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тохиолдуулан Ром хотноо Монгол Улсын филармонийн Морин хуур найрал хөгжим уран бүтээлээ толилуулж,   аж ахуйн нэгжүүд хамтран бизнес форум  зохионо.

Монгол Улсаас 2000 онд Ерөнхийлөгч Н.Багабанди ажлын, 2011 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж албан ёсны айлчлал хийж байсан.

Хоёр улс 1970 оны 06 дугаар сарын 29-ний өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Манай улс 2011 оны 10 дугаар сард Ром хотноо, Итали Улс 2016 оны 07  дугаар сард Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийнэ 40 минутын өмнө
Гандантэгчэнлин хийдийн гэрэлтүүлгийн ажил 90 хувьтай үргэлжилж байна 1 цагийн өмнө
Онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг зөвлөж байна 1 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Монголын зөгийн бал-2025” форум болно 3 цагийн өмнө
​Нэг яндан зургаан машинаас ялгарах агаар бохирдуулагч бодисын хэмжээтэй дүйцдэг 17 цагийн өмнө
Д.Мөнхбаатар: ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 19 цагийн өмнө
МАРГААШААС ИХЭНХ НУТГААР ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРНА 20 цагийн өмнө
Х.Нямбаатар: Туулын хурдны замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил 90 гаруй хувьтай байна 20 цагийн өмнө
ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ТАРХАЛТ “УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ ДЭГДЭЛТ” -ИЙН ТҮВШИНД БАЙНА 21 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ СУУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ ГАЛ УНТРААХ АНХАН ШАТНЫ БАГАЖ, ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЛӨӨ 21 цагийн өмнө
Суудлын автомашинууд мөргөлдсөний улмаас нэг хүүхдийн амь хохирч, хоёр хүн гэмтжээ 22 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 23 цагийн өмнө
Улаанбаатар хотын ууган хийд Дамбадаржайлин хийдийг хуучин дүр төрхөөр нь сэргээн засварлаж, “Шашин, соёлын цогцолбор” байдлаар тохижуулна 23 цагийн өмнө
“МОНГОЛ-ЯПОНЫ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН XII ДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ” БОЛЛОО Өчигдөр
Д.Хадбаатар: Иргэд бидний хамтын зүтгэл, оролцооны үр дүнд Улаанбаатар хот ямар ч галын дуудлагагүй өнжих боломжтой Өчигдөр
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв 2025/11/26
Г.ЗАНДАНШАТАР: ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУДЫН ИЛҮҮ ЦАГИЙН УРАМШУУЛАЛД НЭГ ТЭРБУМ, ОНОШЛУУРТ 400 САЯ ТӨГРӨГ ГАРГАНА 2025/11/25
Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр ашиглалтад орсноор булшлах хог хаягдлын хэмжээ 8 хувиар буурна 2025/11/25
И.Мишээл: “Найрамдлын II зэргийн одон” хүртсэндээ гүнээ хүндэтгэлтэй, чин сэтгэлээсээ талархаж байна 2025/11/25
Ардын багш Сэндэнжавын Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2025/11/25