БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Гандантэгчэнлин хийдийн гэрэлтүүлгийн ажил 90 хувьтай үргэлжилж байна

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн төв талбайг нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ оны 7 дугаар сард шинэчилсэн. Тодруулбал, Төв хийдийн урд нийт 8400 ам.метр талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилж, 820 ам.метрт нь ногоон байгууламж урлаж, иргэд амарч суух сандал, гэрэлтүүлэг, хогийн сав, хашлага хайс, шатыг шинэчилсэн юм.

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд Улаанбаатар хотод байгаа түүх, соёлын хосгүй дурсгал төдийгүй Монголын уламжлалт шашин, соёл, гүн ухааныг хадгалан түгээх чин ариун үүрэгтэй. Монголчуудын ёс суртахуун, нигүүлсэл, энэрэл хайраа даатган түгээх оюун санааны тулгуур болдог. Иймдээ ч хуримаа хийж буй хосууд, аялагч жуулчдын заавал очих газруудын нэг нь Гандантэгчэнлин хийд.

Тиймээс БГД-ийн төсвийн хөрөнгөөр Гандантэгчэнлин хийдийн дуган, дацан гудамж, нэвтрэх хаалга зэрэгт гэрэлтүүлэг хийж байна. Уг ажлыг “Их хотын гэрэл” ХХК гүйцэтгэж байна. Ажлын явц өнөөдрийн байдлаар 90 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд гэрлийг ирэх сарын 5-нд асаана. Мөн Гандан орчмыг ногоон байгууламж бүхий жишиг гудамж болгон тохижуулах ажил үргэлжилж байна. Уг тохижилтын ажилтай холбоотойгоор нийт 55 айлын газрыг чөлөөлнө. Өнөөдрийн байдлаар 35 айлын газрыг чөлөөлөөд байна.

 

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийнэ 15 минутын өмнө
Гандантэгчэнлин хийдийн гэрэлтүүлгийн ажил 90 хувьтай үргэлжилж байна 1 цагийн өмнө
Онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг зөвлөж байна 1 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Монголын зөгийн бал-2025” форум болно 2 цагийн өмнө
​Нэг яндан зургаан машинаас ялгарах агаар бохирдуулагч бодисын хэмжээтэй дүйцдэг 17 цагийн өмнө
Д.Мөнхбаатар: ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 18 цагийн өмнө
МАРГААШААС ИХЭНХ НУТГААР ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРНА 19 цагийн өмнө
Х.Нямбаатар: Туулын хурдны замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил 90 гаруй хувьтай байна 20 цагийн өмнө
ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ТАРХАЛТ “УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ ДЭГДЭЛТ” -ИЙН ТҮВШИНД БАЙНА 20 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ СУУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ ГАЛ УНТРААХ АНХАН ШАТНЫ БАГАЖ, ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЛӨӨ 21 цагийн өмнө
Суудлын автомашинууд мөргөлдсөний улмаас нэг хүүхдийн амь хохирч, хоёр хүн гэмтжээ 22 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 23 цагийн өмнө
Улаанбаатар хотын ууган хийд Дамбадаржайлин хийдийг хуучин дүр төрхөөр нь сэргээн засварлаж, “Шашин, соёлын цогцолбор” байдлаар тохижуулна 23 цагийн өмнө
“МОНГОЛ-ЯПОНЫ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН XII ДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ” БОЛЛОО Өчигдөр
Д.Хадбаатар: Иргэд бидний хамтын зүтгэл, оролцооны үр дүнд Улаанбаатар хот ямар ч галын дуудлагагүй өнжих боломжтой Өчигдөр
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв 2025/11/26
Г.ЗАНДАНШАТАР: ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУДЫН ИЛҮҮ ЦАГИЙН УРАМШУУЛАЛД НЭГ ТЭРБУМ, ОНОШЛУУРТ 400 САЯ ТӨГРӨГ ГАРГАНА 2025/11/25
Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр ашиглалтад орсноор булшлах хог хаягдлын хэмжээ 8 хувиар буурна 2025/11/25
И.Мишээл: “Найрамдлын II зэргийн одон” хүртсэндээ гүнээ хүндэтгэлтэй, чин сэтгэлээсээ талархаж байна 2025/11/25
Ардын багш Сэндэнжавын Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2025/11/25