БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

А.АМАРТҮВШИН: ХАГАС КОКС, ШАХМАЛ ТҮЛШНИЙ ШИНЖИЛГЭЭ СТАНДАРТЫГ ХАНГАСАН ГЭСЭН ДҮГНЭЛТ ГАРСАН


Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2025.11.28/ болж байна. Хуралдаанаар нийслэлийн агаар оряны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар танилцууллаа.

НЗД-ын орлогч А.Амартүвшин: 

-Хүн ам, өрхийн мэдээллийн сан”-тай хийсэн интеграцын үр дүнг танилцуулахдаа мэдээллийн үнэн зөв, ил тод байдлыг сайжруулж, хэрэглэгчдийн зөрчлийг арилгах чиглэлээр цогц арга хэмжээ авч ажилласан. 2025 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн байдлаар “Сайн карт”, иргэний үнэмлэхний QR кодоор нийт 112,849 өрх, “Хотула” дижитал картаар 66,795 өрх шахмал түлш худалдан авч байна.

Иргэд, аж ахуйн нэгжүүдэд хийсэн хяналт шалгалтын хүрээнд 1,111 өрхөд зөв галлагааны заавар, угаарын хий мэдрэгчийн ажиллагаа болон зуух, пийшингийн бүрэн бүтэн байдлын талаар зөвлөгөө өгч, 1,020 өрхийн зуух, пийшинд засвар үйлчилгээ хийжээ. Мөн түүхий нүүрс хадгалсан болон худалдсан нийт 7 зөрчлийг илрүүлсэн. 2025 оны арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн 12 байршилд дроноор түлшний хэрэглээнд хяналт тавьж байгаа бөгөөд энэ нь орчны хяналтыг илүү нарийвчлалтай болгох зорилготой юм. Үүнтэй зэрэгцэн Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн зохион байгуулалтын газар, НОБГ болон холбогдох байгууллагууд хамтран 140,000 гаруй тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж, шахмал түлшийг хотоос гаргахыг завдсан 22 зөрчил илрүүлсэн.

Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 25,900 иргэнд гарын авлага, зөвлөмж хүргэж, цахим мэдээллийн сувгаар 401,672 иргэнд мэдээлэл түгээсэн бөгөөд 75 удаагийн видео контентыг олон нийтэд хүргэсэн байна.

Угаарын хий мэдрэгчийн дохиоллын дагуу нийт 45,532 өрхийн дуудлагад очиж, 91,064 иргэнд анхны тусламж үзүүлж, дахин хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгсөн.

Өнөөдрийн байдлаар нийслэлд 117,000 угаарын хий мэдрэгч суурилуулаад байгаа бөгөөд цаашид нийлүүлэх 45,000 төхөөрөмжийг худалдан авах гэрээг 2025 оны арваннэгдүгээр сарын 17-нд “Интеллигент технологи” ХХК-тай байгуулсан бөгөөд эхний ээлжийн 10,000 төхөөрөмж энэ долоо хоногт ирэх юм.

Шахмал түлшний үйлдвэрлэлд хийсэн хяналт шалгалтын хүрээнд “Тавантолгой түлш” ХХК-д зургаан удаа шалгалт хийж, хагас кокс болон шахмал түлшний найман дээж, мидлингийн хоёр, барьцалдуулагчийн нэг дээжийг лабораторид шинжилгээнд хамруулсан бөгөөд бүгд стандартын шаардлага хангасан дүнтэй гараад байна гэлээ.

Түүнчлэн Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон Нийтийн тээврийн бодлогын газар хамтран 2025 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2026 оны гуравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл өдөр бүр Сүхбаатарын талбай–Скай Резорт чиглэлд нийтийн тээврийн автобустай үйлчлэхээр болсон байна. Энэхүү үйлчилгээ 10:00–22:00 цагийн хооронд цаг тутамд тогтмол рейсээр иргэдэд хүрэх бөгөөд хуваарь дараах байдлаар зохион байгуулагдана.

Сүхбаатарын талбайгаас эхлэх хөдөлгөөний эхний автобус 09:40 цагт гарч, дараагийн рейсүүд 11:10, 12:50, 14:30, 16:10, 17:50, 19:30 цагуудад хөдөлнө. Харин Скай Резортоос буцах автобуснууд 10:20, 11:20, 13:00, 14:40, 16:20, 18:00 цагуудад хөдөлж, сүүлийн рейс 22:00 цаг хүртэл үргэлжлэх юм.

Ингэснээр өвлийн улиралд Скай Резорт руу зорчих хотын иргэд, жуулчдын хувьд нийтийн тээврээр аялах боломж нэмэгдэж, ачаалал буурах давуу талтай гэж холбогдох байгууллагууд мэдээллээ.

Мөн ирэх 2026 онд Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах "Ногоон бүс"-д хамаарах 46,080 өрхийг нэмэгдүүлж, нийт 51,080 өрхийн гэр болон байшин сууцыг дулаалж, бүх төрлийн хий, цахилгаан, сэргээгдэх эрчим хүч, бусад эх үүсвэрт холбож,  2027 онд "Ногоон бүс"-д хамаарах 52,010 өрхийг хатуу түлшний хэрэглээнээс халж, хий, цахилгаан, сэргээгдэх эрчим хүч, бусад эх үүсвэрт холбохоор төлөвлөн ажиллаж байна. Мөн 17,000 айл өрхийн газрыг дахин төлөвлөлтөд оруулан барилгажуулна. 50,000 орчим өрхийг хагас коксон шахмал түлшээр хангана гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” ХХК зөвхөн удирдлагын зардалд 49 тэрбум 364 сая төгрөг зарцуулжээ 2 цагийн өмнө
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна 4 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: СОР17-ТОЙ ХОЛБООТОЙ САНХҮҮГИЙН БҮХ БАРИМТЫГ ЯАМНЫ САЙТАД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСАН 4 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 2026/09/01
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) 2026/09/01
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2026/09/01