БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Д.Мөнхбаатар: ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар болон холбогдох албаныхан өнөөдөр Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж ажиллалаа. Энэ үеэр станцаас гарах хаягдал утааны агууламж, ялгарлын хэмжээ, шүүлтүүрийн үйл ажиллагаа зэрэгт хяналт тавив.  

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага JICA Монгол Улсад агаар бохирдуулагч эх үүсвэрийн ялгарлын инвенторын судалгааг хийсэн. Уг судалгаагаар Монгол Улсын таван дулааны цахилгаан станц өнгөрсөн онд нийт 5.8 сая тонн түүхий нүүрс түлсэн байна.  Мөн Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцож буй 805 мянган тээврийн хэрэгслээс ялгарах агаар бохирдуулагч бодисын хэмжээ нь 134 мянган өрхийн яндангаас гарах бохирдуулагч бодисын хэмжээтэй дүйцдэг. Харин гэр хорооллын 172 мянган өрхийн яндангаас ялгарах агаар бохирдуулагч бодисын хэмжээ 3.5 дулааны цахилгаан станцаас ялгарах агаар бохирдуулагч бодисын хэмжээтэй тус тус дүйцэж буй судалгаа гарчээ.

Энэ үеэр нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар “Улаанбаатар хотод нийслэлийн эрчим хүч, дулааныг хангадаг таван дулааны станц бий. Эдгээрээс ДЦС-4 нь хамгийн сүүлийн үеийн хоёр төрлийн шүүлтүүртэй. Нэг нь ионжуулалтын технологиор агаарт дэгдэж буй бохирдлыг өөртөө татдаг. Нөгөө нь хуурай аргаар PM2.5, PM10 тоосонцрыг унагааж шүүдэг. Гэсэн ч нийслэлийн таван станц нийлээд жилд 5.8 сая тонн түүхий нүүрс түлж буй нь гэр хорооллоос ялгарах утаа болон бусад эх үүсвэртэй нийлээд агаарын бохирдолд нөлөөлж байна. Иймд бид урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг тогтмол хийж, шүүлтүүрийн ажиллагааг бүрэн хангахыг зорьж байна. Мөн тээврийн хэрэгслийн утаанд 270 гаруй төрлийн химийн бодис агуулагддаг. Тэдгээрийн дунд хүнд металл болон бензол, формальдегид зэрэг хорт хавдар үүсгэгч бодис агуулагддаг. Тус бодисууд агаарт дээш дэгддэггүй, газрын түвшинд тогтдог тул иргэд авто замын ойролцоо явган зорчих үедээ N95 болон түүнээс дээш стандартад нийцсэн маск зүүхийг зөвлөж байна” гэлээ.

Нийт судалгаагаар замын хөдөлгөөнд оролцож буй суудлын автомашин хамгийн их нягтшилтай, агаар бохирдуулагч бодисын ялгарлын хэмжээ их, агаарын бохирдолд үзүүлэх нөлөө хамгийн өндөр байна. Харин Дулааны цахилгаан станц нь нийслэлийн эрчим хүч, дулааныг үйлдвэрлэж, хангадаг гол байгууламж бөгөөд нийслэлийн хүн ам нэмэгдэж, хотын барилга байгууламж ихсэх тусам үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай болдог тул жилээс жилд зарцуулах нүүрсний хэмжээ ч мөн нэмэгддэг. Иймд түлшний шаталтаас үүдэлтэй агаар бохирдуулах бодисын ялгарал их байдаг. Гэвч агаарын бохирдолд үзүүлэх нөлөөллийн хувьд бусад эх үүсвэр болох гэрийн яндан, автомашинтай харьцуулахад харьцангуй бага байдаг аж.  

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Шинэ мэдээ
Д.Мөнхбаатар: ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 1 цагийн өмнө
МАРГААШААС ИХЭНХ НУТГААР ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРНА 2 цагийн өмнө
Х.Нямбаатар: Туулын хурдны замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил 90 гаруй хувьтай байна 2 цагийн өмнө
ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ТАРХАЛТ “УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ ДЭГДЭЛТ” -ИЙН ТҮВШИНД БАЙНА 3 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ СУУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ ГАЛ УНТРААХ АНХАН ШАТНЫ БАГАЖ, ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЛӨӨ 3 цагийн өмнө
Суудлын автомашинууд мөргөлдсөний улмаас нэг хүүхдийн амь хохирч, хоёр хүн гэмтжээ 4 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 5 цагийн өмнө
Улаанбаатар хотын ууган хийд Дамбадаржайлин хийдийг хуучин дүр төрхөөр нь сэргээн засварлаж, “Шашин, соёлын цогцолбор” байдлаар тохижуулна 5 цагийн өмнө
“МОНГОЛ-ЯПОНЫ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН XII ДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ” БОЛЛОО 6 цагийн өмнө
Д.Хадбаатар: Иргэд бидний хамтын зүтгэл, оролцооны үр дүнд Улаанбаатар хот ямар ч галын дуудлагагүй өнжих боломжтой 8 цагийн өмнө
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв Өчигдөр
Г.ЗАНДАНШАТАР: ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУДЫН ИЛҮҮ ЦАГИЙН УРАМШУУЛАЛД НЭГ ТЭРБУМ, ОНОШЛУУРТ 400 САЯ ТӨГРӨГ ГАРГАНА 2025/11/25
Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр ашиглалтад орсноор булшлах хог хаягдлын хэмжээ 8 хувиар буурна 2025/11/25
И.Мишээл: “Найрамдлын II зэргийн одон” хүртсэндээ гүнээ хүндэтгэлтэй, чин сэтгэлээсээ талархаж байна 2025/11/25
Ардын багш Сэндэнжавын Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2025/11/25
ЦЕГ: Банк, санхүүгийн байгууллагын нэрийг ашиглан залилах тохиолдол нэмэгдэж байна 2025/11/25
УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар Б.Төгсбаярыг томилно 2025/11/25
Сурвалжилга: Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна 2025/11/25
П.Амаржаргал: Улс тунхагласан өдөр бол таныг хамгаалах хуулийг баталсан өдөр юм шүү дээ 2025/11/25
МОНГОЛ УЛС ЮНЕСКО-ГИЙН ДЭЛХИЙН ӨВИЙН ХОРООНЫ ГИШҮҮНЭЭР АНХ УДАА СОНГОГДЛОО 2025/11/25