Цаг уурын байгууллагын мэдээлснээр өнөө шөнө /2025.11.27-28/ нд Завхан, Хөвсгөл аймгийн нутгаар, маргааш буюу энэ сарын 28-ны өдөр Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
Бямба гараг буюу энэ сарын 29-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхэн:
тухайн газар орныхоо цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авах,
хувийн болоод автомашины бэлтгэл, бэлэн байдлыг сайтар хангах,
малаа ойрын бэлчээрт бэлчээж,
бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.