БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

"Өвлийн идэш-2025" өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна

Г.Оюунтуяа
44 минутын өмнө

Нийслэлийн иргэдийн хүнсний өвлийн хэрэгцээнд зориулан "Өвлийн идэш-2025" өргөтгөсөн худалдааг энэ сарын 28-наас 12 дугаар сарын 5-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байна. Малчин, хоршоологчдын махыг дундын зуучлалгүйгээр шууд худалдан авах боломжтой. Өргөтгөсөн худалдаанд Дархан-Уул, Булган, Архангай, Сүхбаатар, Баянхонгор, Хөвсгөл болон Орхон аймгийн малчин, хоршоологчид оролцож байна.

УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын мэргэжилтэн З.Лхагвабаяр “Энэ удаагийн үзэсгэлэн худалдааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран зохион байгуулж байна. Үхрийн мах 14000 төгрөг, адууны мах 10500 төгрөг, хонины мах 12000 төгрөгөөр худалдаалж байна. Мөн үйлдвэрийн аргаар мах бэлтгэдэг найман ААН оролцож буй. Энэхүү үйл ажиллагаа зохион байгуулагдсанаар иргэд малчид, хоршоологчдоос ямар нэг дундын зуучлагчгүйгээр гар дээрээс мах, цагаан идээгээ авах боломжийг олгож байгаа юм. 21 аймгаас 10 аймаг үзэсгэлэн худалдаанд оролцож байгаагаас 38 малчин, хоршоологч оролцохоор бүртгүүлсэн. Өнөөдрийн байдлаар Дархан-Уул, Булган, Архангай, Сүхбаатар, Баянхонгор, Хөвсгөл, Орхон аймгаас 15 малчин, хоршоологч өргөтгөсөн худалдаанд оролцож байна. Тус арга хэмжээнд оролцохыг хүссэн хүмүүс УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газарт хүсэлтээ ирүүлээрэй” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
"Өвлийн идэш-2025" өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна 44 минутын өмнө
А.АМАРТҮВШИН: ХАГАС КОКС, ШАХМАЛ ТҮЛШНИЙ ШИНЖИЛГЭЭ СТАНДАРТЫГ ХАНГАСАН ГЭСЭН ДҮГНЭЛТ ГАРСАН 3 цагийн өмнө
ЭМДЕГ-ын дарга Ц.Батбаатар НЭМГ-тай бодлогын нэгдсэн уялдааг хангаж ажиллахаар санал солилцлоо 3 цагийн өмнө
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨӨС ШАЛТГААЛСАН ГАМШГИЙН ДАВТАМЖ, ХОХИРОЛ ӨСӨН НЭМЭГДЭЖ БАЙНА 4 цагийн өмнө
12 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ 4 цагийн өмнө
ТББХ: Л.Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжлээ 4 цагийн өмнө
Х.Нямбаатар: Туулын хурдны замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2027 оны долоодугаар сарын 1-нд нээн 4 цагийн өмнө
Төрийн өмчит зарим компанийн удирдлагуудад хариуцлага тооцохыг чиглэл болголоо 4 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ 5 цагийн өмнө
Төрийн өмчит зарим компанийн удирдлагуудад хариуцлага тооцохыг чиглэл болголоо 5 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийнэ 6 цагийн өмнө
Гандантэгчэнлин хийдийн гэрэлтүүлгийн ажил 90 хувьтай үргэлжилж байна 7 цагийн өмнө
Онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг зөвлөж байна 7 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Монголын зөгийн бал-2025” форум болно 9 цагийн өмнө
​Нэг яндан зургаан машинаас ялгарах агаар бохирдуулагч бодисын хэмжээтэй дүйцдэг 23 цагийн өмнө
Д.Мөнхбаатар: ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна Өчигдөр
МАРГААШААС ИХЭНХ НУТГААР ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРНА Өчигдөр
Х.Нямбаатар: Туулын хурдны замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил 90 гаруй хувьтай байна Өчигдөр
ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ТАРХАЛТ “УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ ДЭГДЭЛТ” -ИЙН ТҮВШИНД БАЙНА Өчигдөр
НИЙСЛЭЛИЙН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ СУУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ ГАЛ УНТРААХ АНХАН ШАТНЫ БАГАЖ, ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЛӨӨ Өчигдөр