БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

БАЯНЗАМ ТЭЭВЭРЧДИЙН ХОЛБОО ЗГХЭГ-Т ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ


Баянзам тээвэрчдийн холбооноос хүнд даацын машин барьдаг тээвэрчдийг төлөөлөн нүүрсний хулгайч нараас алдсан мөнгөө нэхэмжилж, жагсах болсон талаар өнөөдөр /2024.10.30/ мэдээлэл хийлээ. 

Нүүрсний 80 хувийг хүнд даацын машинаар тээвэрлэдэг. Энэхүү нүүрс тээврийн бизнест танил тал, ах дүү нартаа ашигтай гэрээ хэлцлийг өгч хувь хүртээн яг тээвэр хийж байгаа жолооч нарт бага хөлс өгч баяждаг арга хэвээр байгаа гэнэ.  

Баянзам тээвэрчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү: Экспортын тээврийн орчин, эрх зүйн байдал зөрчилтэй төдийгүй энэ салбар улам дампуурч хятад эзэдтэй хэдхэн уурхай мэдэлд орж байна. Шивээхүрэн боомтод гэрээний дарамт шахалт хэрээс хэтэрсэн. Үнийн дүнгийн 25 хувийг буцааж шилжүүлэх, үгүй бол Хятадын хил нэвтрүүлэх цагаан картыг нь хураана гэж хясан боох болсон. Уурхайн эзэн гэх хүмүүс нь Хятад иргэд байна. Нүүрсийг нь зөөдөг монгол тээвэрчдийн нийгмийн асуудал, ажлын байрны орчныг сайжруулах, боомтын авто машины хэт их төвлөрөлтийг бууруулах зэрэг асуудлуудад дуугарч байгаа улс төрч байхгүй байгаа нь харамсалтай. Иймд ЗГХЭГ-ын даргад шаардлага хүргүүлж байна гэв. Тиймээс ЗГХЭГ-ын дарга Н.Учралд дараах шаардлагыг хүргүүлж байгаа аж. Бүрэн эхээр нь хүргэвэл,

2024.11.06-ны өдрийн дотор "Уул уурхайн экспортын тээвэрт дүгнэлт гаргах, шинээр зохион байгуулах түр хороо"-г Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэд байгуулах. Үүнд тээвэрчдийн төлөөллөөс оролцуулах. 

2024.11.01-ний өдрийн дотор Улс хоорондын С төрлийн бичиг олголтыг хэрхэн зөв хуваарилах талаар төрийн болон ТББ-ууд оролцуулсан хэлэлцүүлэг зарлан хийх.

Хилийн боомтууд дээр бий болж байгаа тээврийн замбараагүй байдал, газар олголт, боомт дагасан суурьшлын бүс, тээвэрчдийн нийгмийн асуудлыг төлөвлөлттэй болгох, тээвэрчдийн эмнэлэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах,  аюулгүй баталгаат зорчигч тээврээр үйлчлүүлэх, эрхийг хамгаалах, төлөөлөгчийн газар ажиллуулах зэрэг цогц арга хэмжээ авах талаар. 

Уул уурхай экспортын баялгийн ашгаас тээвэрчдийг дэмжих сан хөрөнгө бий болгох, үүнийг нийгмийн асуудал шийдэх ажлын байр нэмэгдүүлэхэд зориулах.

Тээвэрчдийн хөдөлмөрлөж олсон мөнгө дуулиант нүүрсний хулгайд хэт идэгдсэн гэж бид үздэг. Шүүхийн шийдвэр гарч нүүрс хулгайгаас нөхөн төлбөр авах юм бол энэ мөнгийг өрөнд баригдаж ядуурсан тээвэрчдийн үр хүүхдийн сургах, тахир дутуу болсон нь эмчлүүлэх зардал болгож өгөх ёстой.

Эдгээр шаардлагад албан ёсоор хариу өгч тодорхой арга хэмжээ аваагүй нөхцөлд ажил хөдөлмөртөө таарсан цалин хөлс авах, эрүүл аюулгүй орчинд амьдрах ажил хөдөлмөр эрхлэх эрх тэгш орчинд бизнес эрхлэх эрхийнхээ төлөө эвлэлдэн нэгдэн ҮЭ-ийн тухай хуулийн хүрээнд ажил хаялт зарлаж тэмцэх болно.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” ХХК зөвхөн удирдлагын зардалд 49 тэрбум 364 сая төгрөг зарцуулжээ 6 цагийн өмнө
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна 7 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: СОР17-ТОЙ ХОЛБООТОЙ САНХҮҮГИЙН БҮХ БАРИМТЫГ ЯАМНЫ САЙТАД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСАН 8 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 2026/09/01
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) 2026/09/01
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2026/09/01