Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр "УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр "Ерөнхийлөгч албан тушаалаасаа чөлөөлөгдөөд шалгуулах хэрэгтэй" гэсэн байна лээ. Би үүнтэй санал нийлж байгаа. Үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөд үнэн мөнийг тогтоолгох нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байгаа. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч гэсэн эрхэм ажлыг хүлээлгэн өгнө.
Миний нэр хүндийг гутаан доромжилж буй этгээдүүдийг холбогдох газарт нь өгч нэр төрөө сэргээлгэнэ.
Ажлаа хүлээлгэн өгөөд жирийн иргэн болсныхоо дараа сэтгүүлчидтэй уулзаж бүх зүйлийг сайхан ярьж өгнө. Надад ярих зүйл их бий" гэв.