БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ИМАРТ ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ 4.4 ГА ТАЛБАЙГ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОН ТОХИЖУУЛЛАА

Г.Оюунтуяа
33 минутын өмнө

Имарт нь байгаль орчныг хамгаалах, Монгол Улсын цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах үйлсэд хувь нэмэр оруулах зорилтын хүрээнд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын 4.4 га талбайд ногоон байгууламжийг нөхөн сэргээж, олон нийтэд зориулсан амралт, танин мэдэхүйн орчныг бүрдүүлэх төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд Сибирь гацуур, нарс, шинэс, улиас, хайлаас, хус, монос, гүйлс зэрэг төрөл бүрийн мод, бут сөөг тарьж, ногоон байгууламжийг бий болгосон бөгөөд иргэд байгальд ээлтэй орчинд амарч, чөлөөт цагаа өнгөрүүлэх, байгаль орчны талаарх мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Тухайлбал, явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай, амралт, уулзалтын зориулалттай саравч, амралтын сандал, эко сургалт, танин мэдэхүйн задгай талбай, мэдээллийн самбар болон чиглүүлэх тэмдэглэгээ зэрэг тохижилт, дэд бүтцийн ажлуудыг бүрэн хийж дуусгасан байна.

Одоогоор тарьсан мод, бут сөөгний ургалт, дасан зохицох нөхцөлийг хангах, ногоон байгууламжийн арчилгаа, хамгаалалтыг сайжруулах ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Цаашид ногоон байгууламж бүрэн төлөвшиж, иргэдийг хүлээн авах нөхцөл бүрдсэний дараа тус талбайг олон нийтэд нээлттэй болгохоор төлөвлөж байна.

Имарт нь байгаль орчны тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах, нийгмийн хариуцлагын хүрээнд ногоон ирээдүйг бүтээхэд чиглэсэн үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа 29 минутын өмнө
ИМАРТ ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ 4.4 ГА ТАЛБАЙГ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОН ТОХИЖУУЛЛАА 33 минутын өмнө
ИХ ЦАСНЫ АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр ҮРГЭЛЖИЛНЭ 48 минутын өмнө
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна 1 цагийн өмнө
Отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө 4 цагийн өмнө
Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана 5 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа 6 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод их хэмжээний цас орно 7 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: -"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор зохион байгуулна 7 цагийн өмнө
Э.БАТШУГАР: АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ИРГЭНД ИЛҮҮ ОЙРТОЖ БАЙНА 22 цагийн өмнө
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа 23 цагийн өмнө
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээг эхлүүллээ Өчигдөр
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна Өчигдөр
ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА Өчигдөр
Баруун аймгуудын нутгаар нойтон цас орно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно Өчигдөр
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо Өчигдөр
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА Өчигдөр
УНТЭ-ийн хэрэгт одоогийн удирдлагуудыг холбон гүтгэж байгаа гэнэ Өчигдөр
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна Өчигдөр