Өнөөдөр болох үйл явдал
Улсын бүртгэлийн ажилтны өдөр тохиож байна.
09:00 цагт: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.
09:30 цагт: Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал СУИС-ийн Кино, телевиз, медиа урлагийн сургуульд болно.
10:00 цагт: “Хил хамгаалах байгууллагад эрүү шүүлтээс ангид байх хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт”-ын нээлт Хил хамгаалах ерөнхий газрын “Генерал” танхимд болно.
11:30 цагт: Ард нийтийн санал асуулга хөдөлгөөнөөс улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудад хамтран ажиллах урилга хүргүүлэх тухай Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11:40 цагт: “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” архивын баримт, гэрэл зураг, ном бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт Монголын театрын музейд болно.