Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөөдөр буюу 11-р сарын 17-ны өдөр Дорноговь, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна.
Цасан шуургатай үед үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй тул холын замд гарахдаа цаг агаарын мэдээг заавал шалгаж, шаардлагагүй тохиолдолд замд гарахгүй байх, малчид малаа ойрын бэлчээрт байлгаж, малын хашаа, хороо, нөмөр нөөлөгтэй газрыг бэлтгэх, төөрөх, осол аваарт өртөхөөс сэрэмжлээрэй.