БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой

Г.Оюунтуяа
12 минутын өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр ( 2026.11.17) санхүүгийн салбарын мэргэжлийн таван холбооны удирдлагыг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа.

Монголын даатгалын зах зээлийн холбоо, Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн нэгдсэн холбоо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголын хохирол үнэлгээчдийн холбоо, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоод хамтран 2026 оны 11-р сарын 11-ны өдөр УИХ-ын дарга С.Бямбацогтод хандаж, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагыг мэргэжлийн чадвар, туршлага, ёс зүй, хараат бус байдал, ил тод шалгуурт тулгуурлан томилох хүсэлтийг ирүүлсэн байна.

viber_image_2026-11-17_13-00-35-769.jpgviber_image_2026-11-17_13-00-35-743.jpg

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга С.Бямбацогт, мэргэжлийн холбоодын ирүүлсэн хүсэлт, зарчмын шаардлагатай санал нэгтэй байгаагаа илэрхийлээд УИХ ард түмнээс сонгогдсон төрийн эрх барих дээд байгууллагын хувьд иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах үндсэн үүргээ биелүүлэн ажиллаж байна.

“УИХ таныг сонсож байна “ цэсээр дамжуулан иргэдийн ирүүлж буй 1000 гаруй саналын дийлэнх нь эдийн засгийн дарамт, зээлийн өндөр хүүг бууруулах тухай асуудал байна. Тиймээс ч зургаан сарын өмнө Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагад зээл, зээлийн хүүг бууруулахтай холбоотой 4 тодорхой асуудлаар үр дүн гаргаж ажиллахыг чиглэл болгосон ч албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан учраас дараагийн томилгоог хийхдээ иргэдийн өмнө тулгамдаад буй хэтийдсэн өндөр зээлийн хүүг бууруулах чиглэлээр бодит ажил хийх шалгуурыг нэг номерт тавьж нээлттэй сонгон шалгаруулалтаар томилох болно хэмээн онцлон тэмдэглэлээ.

viber_image_2026-11-17_14-32-45-695.jpg

Үргэлжлүүлэн, УИХ-ын дарга С.Бямбацогт, Санхүүгийн зохицуулах хороо ажилдаа хойрго хандсан өдөр бүрийн тоогоор иргэдийн өрийн дарамт нэмэгдэж байна. Банк бус санхүүгийн салбар 2025 онд 900 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байхад эсрэгээрээ иргэдийн өрийн дарамт улам өссөн байна. Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой гэж байр сууриа тодорхой илэрхийллээ.

Мөн Санхүүгийн зохицуулах хороо өнгөрсөн 10-р сарын 21-нд зээлийн сарын хүүгийн дээд хэмжээг 4,5 хувь байхаар тогтоосон нь иргэд жилийн дүнгээр 54 хувийн хүүтэй зээл төлж байна гэсэн үг. Энэ бол иргэдийн эсрэг ажилласан үйлдэл бөгөөд зарим аппликэйшний зээлийн хүүг сарын 9 хувиар тооцож байсныг илрүүлсэн ч ямар хариуцлага хүлээлгэсэн нь тодорхойгүй зэрэг ажилдаа хайнга хандсан үйлдэл бүрийн цаана иргэдийн эрх ашиг ноцтой хохирч байгааг анхаарч ажиллах шаардлагатай гэв.

viber_image_2026-11-17_13-00-35-881.jpg

Түүнчлэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн Санхүүгийн зохицуулах хорооны даргын асуудлыг УИХ хууль, журмын дагуу шийдвэрлэнэ. Үүнтэй хамт бүрэн эрхийн хугацаа нь дууссан хоёр орон тооны гишүүн, Сангийн яам болон Монголбанкнаас томилогдох хоёр орон тооны бус гишүүний асуудлыг энэ ондоо багтаан шийдвэрлэж дуусгах чиглэлтэй ажиллана гэж УИХ-ын дарга хэллээ. Мөн УИХ-ын дарга С.Бямбацогт, санхүүгийн мэргэжлийн холбоодын удирдлагуудад хандаж, томилгооны асуудал яригдахад идэвхтэй байр сууриа илэрхийлж байгаатай нэгэн адил зээлдэгч, даатгуулагч, иргэдийн эрх ашгийг хамгаалж зээлийн хүүг бууруулахад ард иргэдийн талд идэвхтэй хамтарч ажиллахыг уриалав. Түүнчлэн УИХ-ын хувьд санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд шаардлагатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

viber_image_2026-11-17_13-00-35-601.jpg


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
У.Хүрэлсүх: Ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгнө 11 минутын өмнө
С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой 12 минутын өмнө
Өнөөдөр Дорноговь, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна 6 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Театрын урлагийн хөгжлийн оршин тогтнох үндэс ба менежментийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно 6 цагийн өмнө
Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна 23 цагийн өмнө
Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна 23 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа 23 цагийн өмнө
​ Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх НИЙТИЙН ТӨВ-өөс Цахим орчинд хүүхдээ хамгаалах талаар уриаллаа Өчигдөр
Халамжийн тэтгэвэр 600 000 төгрөг болно Өчигдөр
ХҮҮХДИЙН ХЭЛ ЯРИАНЫ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ, ХЭЛ ЗАСЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА Өчигдөр
ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД “ӨВЛИЙН ИДЭШ” ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ ЗОХИОН БАЙГУУЛНА Өчигдөр
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 94 УДААГИЙН ДУУДЛАГА БҮРТГЭГДЛЭЭ Өчигдөр
Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр цасан шуурга шуурна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь намуудын бүлэг хуралдана Өчигдөр
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ 2026/11/14
Ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдана 2026/11/14
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа 2026/11/13
ИМАРТ ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ 4.4 ГА ТАЛБАЙГ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОН ТОХИЖУУЛЛАА 2026/11/13
ИХ ЦАСНЫ АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр ҮРГЭЛЖИЛНЭ 2026/11/13
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна 2026/11/13