БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна

Г.Оюунтуяа
28 минутын өмнө

2026 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 15:00 цагаас Улаанбаатар хотод цас орж эхлэх төлөвтэй байна. Үүнтэй холбогдуулан нийслэл, дүүргийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцсан байгууллагууд бэлтгэлээ хангаж, цас орж эхэлмэгц халтиргаа, гулгаанаас сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулахаар ажиллаж байна.  Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 6669.6 тонн бодис, 10038.6 тонн давсны нөөц бүрдүүлсэн. Мөн зам цэвэрлэгээний 48 байгууллагын 1280 ажилтан, давс, бодис цацах 96 автомашин, цас түрэх, хусах 40 механизм, явган замын 174 бичил төхөөрөмжийг бэлэн байдалд шилжүүлээд байна. 

Цас орж эхэлмэгц гүүрэн байгууламж, туннел, өгсүүр, уруу зам, гол уулзвар, автобусны буудал зэрэг халтиргаа, гулгаа үүсэх эрсдэл өндөртэй байршлуудад давс, бодисыг нэн тэргүүнд цацаж, зам талбайн цэвэрлэгээг шуурхай зохион байгуулна. Иймд иргэд, жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байх, явган зорчигчдыг зөвхөн явган хүний гарцаар зам хөндлөн гарахыг анхааруулж байна. Түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллагуудыг хариуцсан орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам, талбайн цасыг цас орсон даруйд цэвэрлэж, халтиргаа, гулгаанаас урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ИХ ЦАСНЫ АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр ҮРГЭЛЖИЛНЭ 8 минутын өмнө
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна 28 минутын өмнө
Отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө 4 цагийн өмнө
Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана 4 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа 6 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод их хэмжээний цас орно 6 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: -"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор зохион байгуулна 6 цагийн өмнө
Э.БАТШУГАР: АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ИРГЭНД ИЛҮҮ ОЙРТОЖ БАЙНА 22 цагийн өмнө
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа 23 цагийн өмнө
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээг эхлүүллээ Өчигдөр
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна Өчигдөр
ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА Өчигдөр
Баруун аймгуудын нутгаар нойтон цас орно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно Өчигдөр
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо Өчигдөр
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА Өчигдөр
УНТЭ-ийн хэрэгт одоогийн удирдлагуудыг холбон гүтгэж байгаа гэнэ Өчигдөр
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна Өчигдөр
Д.Цэндсүрэн: Увс аймгийн МАН-ын жирийн гишүүд Ч.Хүрэлбаатарын тонуулч дээрэмчдийн бүлэглэлтэй тэмцээрэй Өчигдөр
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа Өчигдөр