.Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар Хүүхдийн төлөө "ЗА бол ЗААВАЛ хийе” үндэсний хөдөлгөөнийг орон даяар хэрэгжүүлж байна.
Хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэхэд цахим орчин дахь хамгаалалт ч мөн багтана.
Апп татах, худалдан авалт хийхэд эцэг эхийн зөвшөөрөл шаардахаар тохируулаарай.
Апп, тоглоом, вэбсайтын хязгаарлалтыг хүүхдийнхээ насанд тохируулаарай.
Танихгүй хүн зурвас бичих, найзын хүсэлт илгээхийг хязгаарлаарай.
Аппын байршил, камер, микрофонд хандах шаардлагагүй зөвшөөрлийг унтраагаарай.
Утас хэрэглэх цагийг хүүхэдтэйгээ ярилцаж, тохируулаарай.
Эцэг эхийн хяналтыг iPhone дээр Screen Time, Android дээр Google Family Link ашиглан тохируулж болно.
Дэлгэрэнгүй зааврыг дараах холбоосноос авна уу.
http://pubcert.mn/.../khuukhdiyn-utsand-khiykh-ayuulguy...