БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана

Г.Оюунтуяа
10 минутын өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Япон улсын Итабаши хотын Хурлын дарга Танака Шунсуке, Итабаши хотын дарга Сакамото Такеши зэрэг албаныхантай  уулзлаа.  Итабаши хот нь 32.2 км² газар нутагтай, 587 мянга орчим хүн амтай, орон сууц, худалдаа, үйлдвэрлэл, нийгмийн үйлчилгээг хослуулсан хот юм. Мөн ногоон байгууламж, байгаль орчны тогтвортой хөгжил, хүүхэд, гэр бүлд ээлтэй орчин, орон нутгийн эдийн засаг болон олон улсын соёл, боловсролын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлдэг.

Уулзалтаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монгол, Япон хоёр улс олон жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай бөгөөд энэхүү харилцааг орон нутгийн түвшинд улам бэхжүүлэх, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэхэд хот, дүүргүүдийн хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг онцоллоо. Цаашид боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд хоёр хотын сурагч, оюутныг харилцан солилцох, тухайн улсын хэл, соёл, уламжлал, боловсролын тогтолцоотой танилцуулах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.  Мөн тэрбээр “Улаанбаатар хотын хувьд агаарын бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх нь хотын хөгжлийн тэргүүлэх зорилтуудын нэг юм. Энэ хүрээнд Итабаши хотын байгаль орчныг хамгаалах бодлого, хог хаягдлын менежмент, ногоон байгууламжийн арчилгаа, иргэдийн оролцоонд тулгуурласан байгаль хамгааллын ажлын туршлагаас судалж, харилцан туршлага солилцох сонирхолтой байна. Мөн хүүхэд, залуучуудад байгаль орчны боловсрол олгох, мод тарих, ногоон орчныг хамгаалах чиглэлээр хамтарсан арга хэмжээ зохион байгуулах боломжийг судлах саналтай байна. Цаашид боловсрол, хүүхэд залуучууд, соёл, байгаль орчин зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж, хоёр хотын иргэдэд бодит үр өгөөжтэй ажлуудыг хамтран хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.  Цаашид талууд соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллаж, нийслэлд нэг байршилд ногоон байгууламж байгуулахаар харилцан тохиролцлоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана 10 минутын өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа 1 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод их хэмжээний цас орно 1 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: -"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор зохион байгуулна 1 цагийн өмнө
Э.БАТШУГАР: АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ИРГЭНД ИЛҮҮ ОЙРТОЖ БАЙНА 17 цагийн өмнө
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа 18 цагийн өмнө
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээг эхлүүллээ 20 цагийн өмнө
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна 21 цагийн өмнө
ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 23 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар нойтон цас орно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно Өчигдөр
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо Өчигдөр
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА Өчигдөр
УНТЭ-ийн хэрэгт одоогийн удирдлагуудыг холбон гүтгэж байгаа гэнэ Өчигдөр
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна Өчигдөр
Д.Цэндсүрэн: Увс аймгийн МАН-ын жирийн гишүүд Ч.Хүрэлбаатарын тонуулч дээрэмчдийн бүлэглэлтэй тэмцээрэй Өчигдөр
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа Өчигдөр
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна 2026/11/11
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ТОГТЛОО 2026/11/11
Плехановын сургуульд тэсрэх бөмбөг тавьсан гэх мэдээллийг тагнуулын байгууллага шалгажээ 2026/11/11