БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

Г.Оюунтуяа
10 минутын өмнө

Улаанбаатар хотын инженерийн хангамжийн байгууллагуудын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгах штабын дадлага сургуулилалт 11 дэх жилдээ боллоо. Инженерийн хангамжийн 7, гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээ хариуцсан 20 байгууллага өвлийн оргил ачааллын үед гарч болзошгүй хүндрэлээс сэргийлэх, шугам тоноглол, техникийн холбогдолтой осол аваарын үеийн шуурхай удирдлага, зохицуулалт, нөөцийн хуваарилалтыг оновчтой зохион байгуулах, хоорондын уялдаа холбоог сайжруулах сургуулилалт хийлээ.

Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд давс, бодис цацах зориулалтын 96 машин, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин техникийн бэлэн байдлыг хангаж, нийт 80.2 км дулаан, цахилгаан, борооны ус зайлуулах болон ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээг шинэчлээд байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын инженерийн хангамжийн үндсэн шугам сүлжээнүүд 1970-1990 онд баригдсан. Инженерийн дэд бүтцийн 40 орчим хувь 30 жилээс дээш жилийн насжилттай байна. Шугам сүлжээ, тоноглолын насжилтаас хамаарч дулааны шугам сүлжээ цоорох, цахилгааны кабельд гэмтэл гарч, оршин суугчдын дэд бүтэц тасалдах эрсдэлтэй нөхцөл үүссэн. Өнөөдөр зохион байгуулж буй өвөлжилтийн бэлтгэл ажил, бэлэн байдлыг шалгах штабын дадлага сургуулилалт нь инженерийн хангамж, мэргэжлийн байгууллагуудын өвлийн улиралд болзошгүй эрсдэлтэй үед үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлж, иргэдийг дэд бүтцээр тогтвортой хангах нөхцөлийг бүрдүүлнэ” гэлээ.

Энэ үеэр мэргэжлийн байгууллагууд хүн хүч, техник тоног төхөөрөмжийн бэлэн байдал, найдвартай ажиллагааг ханган ажиллаж байгаагаа тайлбарлав. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь 1900 гаруй ажилтантай Улаанбаатар хотын найман дүүрэг, Төв аймгийн 16 сумыг 24 цагаар цахилгаан эрчим хүчээр хангадаг. 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 52 нэр төрлийн 95 багц ажлыг хийжээ.

Хувийн орон сууцны 60 гаруй контор нийслэл хотын оршин суугчдын 50 хувийг дулааны эрчим хүч, цэвэр усаар хангаж, бохирыг зайлуулах үйл ажиллагааг 1500 орчим ажилтан, албан хаагчтай гүйцэтгэж байна.

Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар хийн түлш, дулааны насос, хатуу түлш, мидлинг гэсэн дөрвөн төрлийн эрчим хүчний эх үүсвэрээр дулаан үйлдвэрлэх зорилт тавьсан. Машин механизм, техник, ажиллах хүчний бэлэн байдлыг хангажээ.

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн 108 мянган гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг 20 байгууллага хариуцаж, сэлбэг хэрэгслээ нөөцөлсөн, нийт гэрэлтүүлгийн асалтыг тогтмол шалгаж, хариуцсан хороодтой хамтран ажиллаж буйгаа хэллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа 10 минутын өмнө
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээг эхлүүллээ 2 цагийн өмнө
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна 2 цагийн өмнө
ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 5 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар нойтон цас орно 7 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно 7 цагийн өмнө
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 21 цагийн өмнө
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 22 цагийн өмнө
УНТЭ-ийн хэрэгт одоогийн удирдлагуудыг холбон гүтгэж байгаа гэнэ 22 цагийн өмнө
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна 23 цагийн өмнө
Д.Цэндсүрэн: Увс аймгийн МАН-ын жирийн гишүүд Ч.Хүрэлбаатарын тонуулч дээрэмчдийн бүлэглэлтэй тэмцээрэй Өчигдөр
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа Өчигдөр
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна Өчигдөр
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ТОГТЛОО Өчигдөр
Плехановын сургуульд тэсрэх бөмбөг тавьсан гэх мэдээллийг тагнуулын байгууллага шалгажээ Өчигдөр
ЗГ: Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: “ШИНЭ ЦАГИЙН МАЛЧИН” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ 2026/11/09
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн 2026/11/09
УИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг нээж үг хэллээ 2026/11/09