БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Г.Оюунтуяа
46 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ Баруунбүрэн суманд байрлах “Мимо агро парк”-ийн малын тэжээлийн үйлдвэрийн хамт олонтой уулзав.

Өнгөрсөн онд хоногт 50-150 тн үйлдвэрлэх хүчин чадалтай бүрэн найрлагат тэжээлийн үйлдвэр ашиглалтад орж,  “Мимо” брэндийн эрдэст премиксийн 8 нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна.

Улаанбуудай, эрдэнэшиш, арвай, овьёос, буурцаг бүхий тэжээлийг орчин үеийн техник ашиглан эрдэсээр баяжуулж, тусгай найрлагат тэжээл үйлдвэрлэдэг. Эрдэст тэжээл нь махны гарцыг нэмэгдүүлэхээс гадна малд тарга хүч оруулах, өвөл, хаврыг малын хорогдолгүй давахад үр дүнтэй болох нь туршилтаар батлагджээ.

Үйлдвэр ашиглалтад орсноор 25-30 ажлын байр шинээр бий болсон байна.

“Мимо агро парк” нь газар тариалан, малын тэжээл, эрдэс нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг уялдуулсан хөдөө аж ахуйн цогц үйлдвэрлэл бий болгохыг зорьж байгаа юм.

Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд орон нутагт үйлдвэрлэл хөгжиж байгаа нь газар тариалан, мал аж ахуйн салбарын уялдаа холбоо бэхжих, ургацад нэмүү өртөг шингээх, малчдыг чанартай тэжээлээр хангах, ажлын байр нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих ач холбогдолтой гэж орон нутгийн удирдлага үзэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна 46 минутын өмнө
Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв 1 цагийн өмнө
ЦЕГ: 55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ 2 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно 4 цагийн өмнө
Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав 20 цагийн өмнө
​“Эрдэнэс Тавантолгой”-н орлого Х сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө 23 цагийн өмнө
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ 23 цагийн өмнө
ХУД авто замын засвар, шинэчлэлийн ажлыг хийж ашиглалтад орууллаа Өчигдөр
Эрэн сурвалжлагдаж байсан 100 хүнийг олж тогтоожээ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Э.БАТШУГАР: ОРЧНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛЖ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨӨС ҮҮДЭЛТЭЙ ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАНА Өчигдөр
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Жангар туулийн өвийг өвлөхүй” тууль хайлах ёслол болно Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО Өчигдөр
Хэрэглээний зээлийн бүтцийн өөрчлөлтийн зохицуулалтад өөрчлөлт оруулах шийдвэр гаргалаа Өчигдөр
УИХ-ЫН ГИШҮҮН С.АМАРСАЙХАН: ТОРГОН ХИЛЭЭ ХАМГААЛДАГ ШИГЭЭ ЦАХИМ ХИЛЭЭ ХАМГААЛАХ ЦАГ БОЛСОН ! 2026/11/04
НЭГ ЖИЛД 720 ТОНН ЖЕЛАТИН, 300 ТОНН АМИН ХҮЧЛИЙН БОРДОО ҮЙЛДВЭРЛЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЖЕЛАТИНЫ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО 2026/11/04
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна 2026/11/04
ЗГ: Орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан мал тооллогын ажлыг туршилтын хэлбэрээр зохион байгуулах талаар хэлэлцэж байна 2026/11/04