БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

​“Эрдэнэс Тавантолгой”-н орлого Х сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Admin
1 цагийн өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны эхний 10 сард 28,1 сая тонн нүүрс экпортолж, орлого нь 2 тэрбум долларт хүрээд байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 8,9 сая тонн, 48,3 хувиар өссөн үзүүлэлт юм. Монгол улс 2025 онд 90 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөснөөс 11-р сарын 1-ний байдлаар 104 сая тоннд хүрээд байна.

Үүнээс 28,3 сая тонн нь “Эрдэнэс Тавантолгой”-н экспорт юм. Экспортын үндсэн гарц Гашуунсухайт боомтоор 2025 онд 40.8 сая тонн нүүрс экспортолсон бол 2026 оны эхний 10 сард 40 сая тонн даваад байна. Үүний 22,7 сая тонн нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн экспорт юм. Сүүлийн өдрүүдэд нүүрс, зэсийн экспорт саарсан гэж байгаа ч 2026 оны төлөвлөсөн хэмжээнээс даваад байна. Үүний зэрэгцээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн Ханги боомтоор экспортолж буй нүүрсний хэмжээ 1 дүгээр сартай харьцуулахад 7,5 дахин өсч, 5.8 сая тонн нүүрс экпортлосон байна. Ханги боомтоор экспортолж буй нүүрсний хэмжээ тогтвортой нэмэгдэж байгаа нь улсын эдийн засаг, экпортод чухал ач холбогдолтой юм.

“Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж “Бид 2026 онд Үндэсний баялгийн санд 480,3₮, төсөвт 1 их наяд₮-ийн ноогдол ашиг төвлөрүүлнэ. “Эрдэнэс Тавантолгой”-н борлуулалтын орлого 2026 оны эхний есөн сард 1 тэрбум 964 сая ам.доллар буюу 7 их наяд орчим төгрөгт хүрсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 68,1%-иар өссөн үзүүлэлт юм. Улс, орон нутгийн төсөвт 1,422.6 тэрбум төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөгөө 132.7%-иар давуулан биелүүлээд байна. Улс, орон нутагт төлсөн татвар, хураамж, төлбөр нь 2025 оны мөн үеэс 28.4%-иар өслөө” гэж мэдээллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​“Эрдэнэс Тавантолгой”-н орлого Х сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө 1 цагийн өмнө
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ 1 цагийн өмнө
ХУД авто замын засвар, шинэчлэлийн ажлыг хийж ашиглалтад орууллаа 2 цагийн өмнө
Эрэн сурвалжлагдаж байсан 100 хүнийг олж тогтоожээ 2 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав 4 цагийн өмнө
Э.БАТШУГАР: ОРЧНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛЖ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨӨС ҮҮДЭЛТЭЙ ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАНА 5 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 6 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Жангар туулийн өвийг өвлөхүй” тууль хайлах ёслол болно 6 цагийн өмнө
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ 22 цагийн өмнө
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО Өчигдөр
Хэрэглээний зээлийн бүтцийн өөрчлөлтийн зохицуулалтад өөрчлөлт оруулах шийдвэр гаргалаа Өчигдөр
УИХ-ЫН ГИШҮҮН С.АМАРСАЙХАН: ТОРГОН ХИЛЭЭ ХАМГААЛДАГ ШИГЭЭ ЦАХИМ ХИЛЭЭ ХАМГААЛАХ ЦАГ БОЛСОН ! Өчигдөр
НЭГ ЖИЛД 720 ТОНН ЖЕЛАТИН, 300 ТОНН АМИН ХҮЧЛИЙН БОРДОО ҮЙЛДВЭРЛЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЖЕЛАТИНЫ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна Өчигдөр
ЗГ: Орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан мал тооллогын ажлыг туршилтын хэлбэрээр зохион байгуулах талаар хэлэлцэж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болно Өчигдөр
ТЗХДХ: "Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаар Боловсролын сайдын мэдээллийг сонслоо Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙН ДУУДЛАГА МЭДЭЭЛЛИЙН БАЙРШЛЫГ ЦАХИМААР ХАРАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО Өчигдөр
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ Өчигдөр
АГААРААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО Өчигдөр