БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав.

Хошууч генерал Д.Бавуугийн нэрэмжит, Цэргийн гавьяаны улаан тугийн одонт тус анги улсын хэмжээнд томоохон барилга, байгууламж, дэд бүтцийн бүтээн байгуулалтад оролцдог.

Тухайлбал Тавантолгой-Зүүнбаян, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам, Баянхонгор аймгийн Шинэжинст сумаас Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомт чиглэлийн тусгай зориулалтын авто зам, Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Сэлэнгэ аймгийн Бугант тосгон болон Дорнод аймгийн Халхгол сумын “Шинэ сум” төсөл зэрэг бүтээн байгуулалтад оролцжээ.

Хугацаат цэргийн алба хаагчид цэргийн хэргээс гадна барилга, инженер, техник, хөдөө аж ахуйн практик мэргэжил эзэмшиж, амьдралын ухаанд суралцдаг тухай ангийн удирдлага танилцуулав.

Тус анги “Барилга-инженер, экологийн анги” болон өргөжиж, орон нутагт эрчимжсэн аж ахуй, газар тариалан, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна.

Ангийн бие бүрэлдэхүүн үүргээ нэр төртэй биелүүлэн, улс, орон нутгийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад жинтэй хувь нэмэр оруулж, энхийг сахиулах ажиллагаанд эх орноо төлөөлөн оролцож байгаад Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Хугацаат цэргийн алба хаагчдыг цэргийн хэргийн эрдэмд шамдан суралцаж, албаа нэр төртэй хаахыг захилаа. Мөн ангийн алба хаагчдын улс орноо батлан хамгаалах болон бүтээн байгуулах үйлсэд нь амжилт, гэр бүлд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Ерөнхийлөгч мөн ангийн үйл ажиллагаа, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх, хөдөлгөөнт байдлыг сайжруулах зорилгоор туулах чадвар сайтай автомашин хүлээлгэн өглөө.

Зэвсэгт хүчний 110 дугаар анги Засгийн газрын шийдвэрээр өнгөрсөн онд Сэлэнгэ аймгийн Сант суманд шилжин байрлажээ.

Алба хаагчид тус суманд байх Хөдөө аж ахуйн техник, мэргэжлийн сургуулийн орхигдсон барилгыг засаж, жишиг хотхон болгосон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав 1 цагийн өмнө
​“Эрдэнэс Тавантолгой”-н орлого Х сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө 4 цагийн өмнө
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ 5 цагийн өмнө
ХУД авто замын засвар, шинэчлэлийн ажлыг хийж ашиглалтад орууллаа 6 цагийн өмнө
Эрэн сурвалжлагдаж байсан 100 хүнийг олж тогтоожээ 6 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав 7 цагийн өмнө
Э.БАТШУГАР: ОРЧНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛЖ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨӨС ҮҮДЭЛТЭЙ ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАНА 8 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 9 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Жангар туулийн өвийг өвлөхүй” тууль хайлах ёслол болно 10 цагийн өмнө
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО Өчигдөр
Хэрэглээний зээлийн бүтцийн өөрчлөлтийн зохицуулалтад өөрчлөлт оруулах шийдвэр гаргалаа Өчигдөр
УИХ-ЫН ГИШҮҮН С.АМАРСАЙХАН: ТОРГОН ХИЛЭЭ ХАМГААЛДАГ ШИГЭЭ ЦАХИМ ХИЛЭЭ ХАМГААЛАХ ЦАГ БОЛСОН ! Өчигдөр
НЭГ ЖИЛД 720 ТОНН ЖЕЛАТИН, 300 ТОНН АМИН ХҮЧЛИЙН БОРДОО ҮЙЛДВЭРЛЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЖЕЛАТИНЫ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна Өчигдөр
ЗГ: Орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан мал тооллогын ажлыг туршилтын хэлбэрээр зохион байгуулах талаар хэлэлцэж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болно Өчигдөр
ТЗХДХ: "Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаар Боловсролын сайдын мэдээллийг сонслоо 2026/11/03
ХҮРЭН БААВГАЙН ДУУДЛАГА МЭДЭЭЛЛИЙН БАЙРШЛЫГ ЦАХИМААР ХАРАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО 2026/11/03
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ 2026/11/03