БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

Г.Оюунтуяа
51 минутын өмнө

Улаанбаатар хотын дүүжин замын тээврийн системийн аюулгүй, найдвартай ажиллагааг хангах хүрээнд ачаалалтай болон онцгой нөхцөлд туршилтуудыг үе шаттай хийж байна.

Тодруулбал, өнөөдрөөс эхлэн 750 кг хүртэлх ачаа байршуулсан кабины туршилтыг хийж, энэ үеэр системийн моторын тоормос болон аюулгүйн тоормоснуудыг зориудаар ажиллуулж, хэвийн бус нөхцөлд хэрхэн ажиллахыг шалгаж буй. Үүний улмаас кабинууд хүчтэй савлах, гэнэт түр зогсох зэрэг хөдөлгөөн ажиглагдах бөгөөд энэ нь системийн аюулгүй ажиллагааг баталгаажуулах туршилтын нэг хэсэг юм.

“Пома групп”-ийн барилгын инженер Жуан Муниер “Манай компани дэлхийн 90 орчим улсад энэхүү төслийг хэрэгжүүлсэн туршлагатай. Монголынхоос ч хүйтэн өвөлтэй, зуны улиралд хэт халдаг зэрэг эрс тэс уур амьсгалтай орнуудад системийг амжилттай нэвтрүүлсэн. Эдгээр улсад суурилуулсан системүүд өнөөдрийг хүртэл аюулгүй, хэвийн ажиллаж байна. Улаанбаатар хотод хийж буй дүүжин замын тээврийн төсөл стандартын дагуу, үе шаттай хэрэгжиж, эхний туршилтууд үргэлжилж байна. Тус 750 кг ачаатай кабины туршилтуудыг бүрэн дуусгаснаар төслийн ажил дуусах шатандаа орно. Иймд иргэд та бүхэн санаа зовох зүйлгүйгээр дүүжин замын тээврээр үйлчлүүлэх боломжтой” гэв.

Мөн өвөл ган татлагад мөс тогтох эрсдэлийн талаар мэргэжилтнүүд тайлбарлалаа. Дүүжин тээврийн ган татлага нь системийн ажиллагааны явцад байнгын хөдөлгөөнтэй байдаг тул нэг цэгт удаан хугацаагаар тогтож хөлдөх, зузаан мөсөн бүрхүүл үүсэх нөхцөл харьцангуй бага аж. Түүнчлэн буудлын хэсэгт татлага дамраар эргэлдэх үед үүсэх үрэлтийн дулаан нь мөс тогтохоос сэргийлдэг байна.

Харин тээвэрлэлт явагдаж байх үед цахилгаан тасарсан тохиолдолд нөөц генератор автоматаар ажиллаж, кабинуудыг буудалд хүргэх боломжтой. Мөн бүх кабинд радио холбоо суурилуулсан бөгөөд шаардлагатай үед зорчигчдод шуурхай мэдээлэл, зааварчилгаа өгч, аюулгүй байдлыг хангах юм.

Ийнхүү дүүжин замын тээврийн системийг ашиглалтад оруулахын өмнө ачаалал, тоормос, цахилгаан хангамж болон онцгой нөхцөл дэх ажиллагааг нарийвчлан шалгаж, аюулгүй, найдвартай үйлчилгээнд бэлтгэж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НЭГ ЖИЛД 720 ТОНН ЖЕЛАТИН, 300 ТОНН АМИН ХҮЧЛИЙН БОРДОО ҮЙЛДВЭРЛЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЖЕЛАТИНЫ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО 9 минутын өмнө
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна 51 минутын өмнө
ЗГ: Орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан мал тооллогын ажлыг туршилтын хэлбэрээр зохион байгуулах талаар хэлэлцэж байна 1 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болно 1 цагийн өмнө
ТЗХДХ: "Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаар Боловсролын сайдын мэдээллийг сонслоо 16 цагийн өмнө
ХҮРЭН БААВГАЙН ДУУДЛАГА МЭДЭЭЛЛИЙН БАЙРШЛЫГ ЦАХИМААР ХАРАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО 16 цагийн өмнө
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ 16 цагийн өмнө
АГААРААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО 17 цагийн өмнө
Нийслэлийн Улаанбаатар театрын 20 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал боллоо 17 цагийн өмнө
ӨРХИЙН ТҮВШИНД НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭНЭЭС ҮЕ ШАТТАЙ ТАТГАЛЗАЖ, ЦЭВЭР ЭРЧИМ ХҮЧИНД ШИЛЖИХ ХАМТАРСАН УРИАЛГАД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА 19 цагийн өмнө
САЙД Ц.ИДЭРБАТ МАЛЫН УДМЫН САНГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ҮҮРЭГ ӨГЛӨӨ 19 цагийн өмнө
С.Баярмаа: Л.Төмөрчөдөр авлига, ашиг сонирхлоор 12,000 га газрыг олгосон байж болзошгүй 19 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана 20 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 19-нд олгоно 22 цагийн өмнө
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлэв 23 цагийн өмнө
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГ ТҮҮХТ 105 ЖИЛИЙН ОЙГООРОО СҮХБААТАРЫН ОДОНГООР ШАГНУУЛЛАА Өчигдөр
НӨМРӨГИЙН ДЦГ-ЫН ХЭЭРИЙН СУДАЛГААГ ТӨЛӨВЛӨСӨН ХУГАЦААНААС ӨМНӨ ДУУСГАЛАА Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Цусаа бэлэглэх өдөр”-ийн 138 дахь өдрийн үйл ажиллагаа болно Өчигдөр
Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо Өчигдөр
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав Өчигдөр