БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ

Admin
1 цагийн өмнө

БНСУ-ын Emart Inc. компанийн өөрийн брэнд болох No Brand нь үйл ажиллагаагаа өргөжүүлж, 2026 оны 11-р сарын 12-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Эмералд резиденст дөрөв дэх салбараа нээхээр боллоо.

Скай Хайпермаркет ХХК болон Сото Капитал компани хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хэрэглэгчдэд чанартай боломжийн үнэтэй бүтээгдэхүүн үйлчилгээг илүү ойроос хүргэх шинэ боломжийг бүрдүүлж байна.

No Brand нь бүтээгдэхүүний чанар, хэрэглээний үнэ цэнийг эрхэмлэж, шаардлагагүй сав баглаа боодол, маркетингийн зардлыг бууруулах замаар хэрэглэгчдэд өдөр тутмын хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг боломжийн үнээр санал болгодгоороо онцлогтой.

Тус брэндийн бүтээгдэхүүний нэр төрөлд шинэ жимс, хүнсний ногоо, хүнсний бүтээгдэхүүн, амттан, ундаа, ахуйн хэрэглээний бараа болон өдөр тутмын өргөн хэрэглээний бусад бүтээгдэхүүн багтдаг. Ингэснээр хэрэглэгчдэд чанар, үнэ, хэрэглээний үнэ цэнийг хослуулсан ухаалаг сонголтыг санал болгож байна.

Баянзүрх дүүргийн Эмералд резиденст байрлах шинэ салбар нь ойр орчмын оршин суугчдад өдөр тутмын хэрэгцээт бүтээгдэхүүнээ нэг дороос, боломжийн үнээр худалдан авах тав тухтай орчныг бүрдүүлэх юм.

НЭЭЛТИЙН ТУСГАЙ БЭЛЭГТЭЙ ХУДАЛДАА

No Brand шинэ салбарынхаа нээлтийг тохиолдуулан "Анхны худалдан авагчдадаа" зориулсан тусгай бэлэгтэй худалдааг зохион байгуулна.

  • 88,000₮ болон түүнээс дээш үнийн дүнтэй худалдан авалт хийсэн эхний 1,000 хэрэглэгчид капсулан угаалгын шингэн бэлэглэнэ.
  • 108,000₮ болон түүнээс дээш үнийн дүнтэй худалдан авалт хийсэн эхний 1,500 хэрэглэгчид 150 литрийн багтаамжтай зориулалтын тор бэлэглэнэ.

Бэлэг нь хязгаартай тоо ширхэгтэй бөгөөд урамшууллын нөхцөлийн дагуу олгогдоно.

No Brand нь цаашид үе шаттайгаар өргөжиж, хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэгцээнд нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг боломжийн үнээр хүргэх, тав тухтай худалдан авалтын орчныг бүрдүүлэхэд анхааран ажиллах болно.

САЛБАРЫН МЭДЭЭЛЭЛ

Байршил: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 36-р хороо, Олимп хороолол, Хүннүгийн гудамж, 511/1-р байр, Эмералд резиденс.

Ажиллах цагийн хуваарь: Өдөр бүр 09:00–22:00

Нээлтийн өдөр: 2026 оны 11-р сарын 12-ны 11:40 цагаас.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​“Эрдэнэс Тавантолгой”-н орлого Х сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө 1 цагийн өмнө
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ 1 цагийн өмнө
ХУД авто замын засвар, шинэчлэлийн ажлыг хийж ашиглалтад орууллаа 2 цагийн өмнө
Эрэн сурвалжлагдаж байсан 100 хүнийг олж тогтоожээ 2 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав 3 цагийн өмнө
Э.БАТШУГАР: ОРЧНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛЖ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨӨС ҮҮДЭЛТЭЙ ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАНА 4 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 5 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Жангар туулийн өвийг өвлөхүй” тууль хайлах ёслол болно 6 цагийн өмнө
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ 22 цагийн өмнө
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО Өчигдөр
Хэрэглээний зээлийн бүтцийн өөрчлөлтийн зохицуулалтад өөрчлөлт оруулах шийдвэр гаргалаа Өчигдөр
УИХ-ЫН ГИШҮҮН С.АМАРСАЙХАН: ТОРГОН ХИЛЭЭ ХАМГААЛДАГ ШИГЭЭ ЦАХИМ ХИЛЭЭ ХАМГААЛАХ ЦАГ БОЛСОН ! Өчигдөр
НЭГ ЖИЛД 720 ТОНН ЖЕЛАТИН, 300 ТОНН АМИН ХҮЧЛИЙН БОРДОО ҮЙЛДВЭРЛЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЖЕЛАТИНЫ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна Өчигдөр
ЗГ: Орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан мал тооллогын ажлыг туршилтын хэлбэрээр зохион байгуулах талаар хэлэлцэж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болно Өчигдөр
ТЗХДХ: "Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаар Боловсролын сайдын мэдээллийг сонслоо Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙН ДУУДЛАГА МЭДЭЭЛЛИЙН БАЙРШЛЫГ ЦАХИМААР ХАРАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО Өчигдөр
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ Өчигдөр
АГААРААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО Өчигдөр