БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Э.БАТШУГАР: ОРЧНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛЖ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨӨС ҮҮДЭЛТЭЙ ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАНА

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн Уур амьсгал, орчин, эрүүл мэндийн төвийн захирал, доктор Сандро Демаё (Dr. Sandro Demaio)-г хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсын орчны эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов. Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол болон хүрээлэн буй орчны хүчин зүйлсээс шалтгаалсан эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах, эрүүл мэндийн салбарын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах асуудлыг хөндлөө.

Доктор Сандро Демаё нь ДЭМБ-ын Ази, Номхон далайн бүсийн 38 улс, нутаг дэвсгэрт уур амьсгал, орчин, эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлэх бодлого, нотолгоонд суурилсан арга хэмжээ, түншлэлийг удирдан чиглүүлэн ажилладаг. Тэрээр өмнө нь Монгол Улсад Мянганы сорилтын корпорацын техникийн зөвлөхөөр ажиллаж, халдварт бус өвчний тандалт, бүртгэлийн тогтолцоог хөгжүүлэхэд оролцож байсан туршлагатай.

Тэрээр 2026 оны 11 дүгээр сарын 03–04-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Өрхийн түвшинд нүүрсний хэрэглээнээс үе шаттай татгалзах арга зам” сэдэвт үндэсний форумд оролцож, агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт, хүн амын эрүүл мэндийн харилцан хамаарал болон олон улсын туршлагын талаар санал, байр сууриа хуваалцсан юм.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын орчны эрүүл мэндийн чиглэлээрх бодлого, үйл ажиллагааг олон улсын болон бүс нутгийн туршлагатай уялдуулах, ДЭМБ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав 12 минутын өмнө
Э.БАТШУГАР: ОРЧНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛЖ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨӨС ҮҮДЭЛТЭЙ ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАНА 1 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 2 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Жангар туулийн өвийг өвлөхүй” тууль хайлах ёслол болно 2 цагийн өмнө
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ 18 цагийн өмнө
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО 20 цагийн өмнө
Хэрэглээний зээлийн бүтцийн өөрчлөлтийн зохицуулалтад өөрчлөлт оруулах шийдвэр гаргалаа 20 цагийн өмнө
УИХ-ЫН ГИШҮҮН С.АМАРСАЙХАН: ТОРГОН ХИЛЭЭ ХАМГААЛДАГ ШИГЭЭ ЦАХИМ ХИЛЭЭ ХАМГААЛАХ ЦАГ БОЛСОН ! 21 цагийн өмнө
НЭГ ЖИЛД 720 ТОНН ЖЕЛАТИН, 300 ТОНН АМИН ХҮЧЛИЙН БОРДОО ҮЙЛДВЭРЛЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЖЕЛАТИНЫ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна Өчигдөр
ЗГ: Орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан мал тооллогын ажлыг туршилтын хэлбэрээр зохион байгуулах талаар хэлэлцэж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болно Өчигдөр
ТЗХДХ: "Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаар Боловсролын сайдын мэдээллийг сонслоо Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙН ДУУДЛАГА МЭДЭЭЛЛИЙН БАЙРШЛЫГ ЦАХИМААР ХАРАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО Өчигдөр
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ Өчигдөр
АГААРААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО Өчигдөр
Нийслэлийн Улаанбаатар театрын 20 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал боллоо Өчигдөр
ӨРХИЙН ТҮВШИНД НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭНЭЭС ҮЕ ШАТТАЙ ТАТГАЛЗАЖ, ЦЭВЭР ЭРЧИМ ХҮЧИНД ШИЛЖИХ ХАМТАРСАН УРИАЛГАД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА Өчигдөр
САЙД Ц.ИДЭРБАТ МАЛЫН УДМЫН САНГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ҮҮРЭГ ӨГЛӨӨ Өчигдөр
С.Баярмаа: Л.Төмөрчөдөр авлига, ашиг сонирхлоор 12,000 га газрыг олгосон байж болзошгүй Өчигдөр