БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

хүндэтгэлийн хуралдаан.jpg

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг товложээ.

Screenshot 2026-11-04 at 14.18.19.jpg

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Э.БАТШУГАР: ОРЧНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛЖ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨӨС ҮҮДЭЛТЭЙ ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАНА 11 минутын өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 1 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Жангар туулийн өвийг өвлөхүй” тууль хайлах ёслол болно 1 цагийн өмнө
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ 17 цагийн өмнө
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО 19 цагийн өмнө
Хэрэглээний зээлийн бүтцийн өөрчлөлтийн зохицуулалтад өөрчлөлт оруулах шийдвэр гаргалаа 19 цагийн өмнө
УИХ-ЫН ГИШҮҮН С.АМАРСАЙХАН: ТОРГОН ХИЛЭЭ ХАМГААЛДАГ ШИГЭЭ ЦАХИМ ХИЛЭЭ ХАМГААЛАХ ЦАГ БОЛСОН ! 21 цагийн өмнө
НЭГ ЖИЛД 720 ТОНН ЖЕЛАТИН, 300 ТОНН АМИН ХҮЧЛИЙН БОРДОО ҮЙЛДВЭРЛЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЖЕЛАТИНЫ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна Өчигдөр
ЗГ: Орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан мал тооллогын ажлыг туршилтын хэлбэрээр зохион байгуулах талаар хэлэлцэж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болно Өчигдөр
ТЗХДХ: "Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаар Боловсролын сайдын мэдээллийг сонслоо Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙН ДУУДЛАГА МЭДЭЭЛЛИЙН БАЙРШЛЫГ ЦАХИМААР ХАРАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО Өчигдөр
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ Өчигдөр
АГААРААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО Өчигдөр
Нийслэлийн Улаанбаатар театрын 20 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал боллоо Өчигдөр
ӨРХИЙН ТҮВШИНД НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭНЭЭС ҮЕ ШАТТАЙ ТАТГАЛЗАЖ, ЦЭВЭР ЭРЧИМ ХҮЧИНД ШИЛЖИХ ХАМТАРСАН УРИАЛГАД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА Өчигдөр
САЙД Ц.ИДЭРБАТ МАЛЫН УДМЫН САНГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ҮҮРЭГ ӨГЛӨӨ Өчигдөр
С.Баярмаа: Л.Төмөрчөдөр авлига, ашиг сонирхлоор 12,000 га газрыг олгосон байж болзошгүй Өчигдөр
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана Өчигдөр