БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны арваннэгдүгээр сарын 4-нд боллоо.

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Аудитын байгууллагаас 113 албан тушаалтанд хариуцлага тооцох албан шаардлага ирүүлжээ. Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн эдгээр албан тушаалтанд хариуцлага тооцохыг салбарын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Хэнд, ямар хариуцлага тооцсон талаар  ирэх долоо хоногт олон нийтэд мэдээлэхийг ЗГХЭГ-ын удирдлагуудад Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо. 

Мөн Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэл, Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Зандан нарыг хууль хяналтын байгууллага, төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн мэдэгдэлд үндэслэн ажлаас нь чөлөөлөв.

Түр томилгоотой байгаа Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга болон төрийн албан хаагчийн албан тушаалд өнөөдрөөс нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа. Засгийн газрын шийдвэр дунд, доод шатанд гацаж, замхарч байгааг Хяналт хэрэгжүүлэх газраас хийсэн шалгалтын дүн харуулж байгаад Засгийн газрын гишүүд хяналт тавьж, хариуцлагатай ажиллахыг анхааруулав. 

Хариуцлага тооцохдоо хэлмэгдүүлэхгүй, хууль зөрчсөн нэгнийг хамгаалахгүй зарчим баримтлах ёстойг Ерөнхий сайд хэллээ. 

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. 

Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ. 

Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.

2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО 1 цагийн өмнө
Хэрэглээний зээлийн бүтцийн өөрчлөлтийн зохицуулалтад өөрчлөлт оруулах шийдвэр гаргалаа 1 цагийн өмнө
УИХ-ЫН ГИШҮҮН С.АМАРСАЙХАН: ТОРГОН ХИЛЭЭ ХАМГААЛДАГ ШИГЭЭ ЦАХИМ ХИЛЭЭ ХАМГААЛАХ ЦАГ БОЛСОН ! 2 цагийн өмнө
НЭГ ЖИЛД 720 ТОНН ЖЕЛАТИН, 300 ТОНН АМИН ХҮЧЛИЙН БОРДОО ҮЙЛДВЭРЛЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЖЕЛАТИНЫ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО 6 цагийн өмнө
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна 7 цагийн өмнө
ЗГ: Орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан мал тооллогын ажлыг туршилтын хэлбэрээр зохион байгуулах талаар хэлэлцэж байна 7 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болно 7 цагийн өмнө
ТЗХДХ: "Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаар Боловсролын сайдын мэдээллийг сонслоо 23 цагийн өмнө
ХҮРЭН БААВГАЙН ДУУДЛАГА МЭДЭЭЛЛИЙН БАЙРШЛЫГ ЦАХИМААР ХАРАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО 23 цагийн өмнө
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ 23 цагийн өмнө
АГААРААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО 23 цагийн өмнө
Нийслэлийн Улаанбаатар театрын 20 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал боллоо Өчигдөр
ӨРХИЙН ТҮВШИНД НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭНЭЭС ҮЕ ШАТТАЙ ТАТГАЛЗАЖ, ЦЭВЭР ЭРЧИМ ХҮЧИНД ШИЛЖИХ ХАМТАРСАН УРИАЛГАД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА Өчигдөр
САЙД Ц.ИДЭРБАТ МАЛЫН УДМЫН САНГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ҮҮРЭГ ӨГЛӨӨ Өчигдөр
С.Баярмаа: Л.Төмөрчөдөр авлига, ашиг сонирхлоор 12,000 га газрыг олгосон байж болзошгүй Өчигдөр
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана Өчигдөр
Хүүхдийн мөнгийг энэ сарын 19-нд олгоно Өчигдөр
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлэв Өчигдөр
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГ ТҮҮХТ 105 ЖИЛИЙН ОЙГООРОО СҮХБААТАРЫН ОДОНГООР ШАГНУУЛЛАА Өчигдөр
НӨМРӨГИЙН ДЦГ-ЫН ХЭЭРИЙН СУДАЛГААГ ТӨЛӨВЛӨСӨН ХУГАЦААНААС ӨМНӨ ДУУСГАЛАА Өчигдөр