БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ТЗХДХ: "Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаар Боловсролын сайдын мэдээллийг сонслоо

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны өнөөдрийн /2026.11.03/ хуралдаан 13 цаг 46 минутад 10 гишүүний 7 нь буюу 70 хувийн ирцтэйгээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд дэд хорооны дарга Д.Цогтбаатарын танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байсангүй.

Гишүүдийн ирцийн талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу.

Screenshot 2026-11-03 at 13.49.54.pngphoto_2026-11-03_14-59-46.jpg

Хуралдаанаар “Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаар Боловсролын сайдын мэдээллийг сонслоо.

Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан танилцуулсан.

“Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсний үр дүнд ачаалал нь хэтэрсэн сургуульд суралцдаг 60 мянган хүүхдийн суралцах орчин сайжирсан. Хотхоны бага сургуулийн хүрээнд 21 жишиг бага сургуулийг 9 дүгээр сарын 1-ний өдрийн дотор амжиж үйл ажиллгаагааг нь эхлүүлж, 1-2 дугаар ангийн 243 бүлгийн 8637 суралцагч хамрагдсан. Хотхоны сургуулийн нэг бүлгийн хүүхдийн тооны дээд хязгаар 36 байгаа нь маш сайн үзүүлэлт гэдгийг салбарын сайд танилцуулгадаа онцлов.

photo_2026-11-03_14-59-46 (2).jpg

Энэ жилийн хотхоны 21 сургуулийн тавыг нь хүүхэд багатай төрийн өмчийн цэцэрлэгийн байрыг түрээс төлөхгүйгээр шинэчлэн зохион байгуулж, бага сургууль болгосон. Харин 12-ыг нь өмнө нь олон жил цэцэрлэгийн зориулалтаар түрээслээд явж байсан байруудаа үргэлжлүүлээд хотхоны бага сургууль болгон зохион байгуулаад байна. Үлдсэн дөрөвт нь сургалтын орчны зохион байгуулалтаар ажиллах боломжтой гэсэн ажлын хэсгийн дүгнэлт гарсан тул тухайн барилгаас сонгоод, хотхоны бага сургуулийг байгуулсан гэв.

Сургуулийн бүтцийг дахин төлөвлөх хүрээнд нийслэлийн хэмжээнд 3000-аас дээш хүүхэдтэй 45 сургуулийг энэ жил задалсан. 200-аас доош суралцагчидтай 12 жилийн сургуульд дахин төлөвлөлтүүд хийсэн. Төрөлжсөн ахлах сургуулийг улсын хэмжээнд хийж, нийлслэлд тав, аймаг бүрд уг сургуулийн үйл ажиллагааг эхлүүлсэн гэдгийг Л.Энх-Амгалан сайд онцолж байлаа.

photo_2026-11-03_14-59-46 (4).jpg

Гурван ээлжийн сургуулийг халах хүрээнд нийслэлийн 46-аас дээш хүүхэдтэй 1089 бүлгийн ачааллыг 80 хувиар бууруулаад байна. Сургуулиудыг гурван ээлжээр хичээллэхгүй байх зохицуулалтуудыг үе шаттай хийж байна. Арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлж байгаа түрээсийн байр нь шинэ сургууль барих хүртэлх хугацаанд ачааллыг хамгийн бага зардлаар бууруулах, төсөвт хамгийн бүтээмжтэй, зөв зарцуулалтын шийдэл хэмээн харсан гэдгийг салбарын сайд мэдээлэлдээ тодотгосон.

Хотхоны бага сургуульд суралцаж буй 8637 хүүхдийн асуудлыг шинэ барилгаар шийдэхээр болбол 640 суудалтай 13 сургууль, дээр нь тавилга тоног төхөөрөмж, урсгал зардлыг нь тооцвол жилд 350 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдана. Үүнийг 13,9 тэрбум төгрөгөөр л шийдье гэдэг санал оруулсан. Энэ бүх шийдвэрийг Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрт үндэслэж гаргасан гэж байлаа. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” тогтоолын 2.2.1.5-д Хот, суурин газрын сургууль, цэцэрлэгийн бүлэг дүүргэлтийг стандартын түвшинд хүргэх "Нэг ээлж, цөөн хүүхэдтэй анги", "Гэрт ойр сургууль/цэцэрлэг-хамгийн сайн сургууль/цэцэрлэг" арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж, Монгол Улсын Их Хурлын 2026 оны 29 дүгээр тогтоолоор Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний 1.1.2-т хотхоны бага сургууль, гэрт ойр сургууль хөтөлбөрүүдийг 2026, 2027 ондоо хэрэгжүүл гэдэг шийдвэрийг баталсан талаар мэдээлэлд дурдсан байлаа.

photo_2026-11-03_14-59-47.jpg

Л.Энх-Амгалан сайд мэдээлэлдээ, Монгол Улсын 2026 оны төсвийн тодотгол батлагдаагүй байхад түрээсийн гэрээ хийсэн тухай асуудал хөндөгдсөн. Энэ оны улсын төсөвт боловсролын сайдын багцад сургууль, цэцэрлэгүүдийн барилга түрээслэх зардалд нийт 11,6 тэрбум төгрөг батлагдсан. Тийм учраас та бүхэн нэг зүйлийг ойлгох ёстой. Хичээлийн шинэ жил, санхүүгийн жил хоёр зөрдөг. Тийм учраас энэ жилийн хотхоны 21 бага сургуулийн гэрээг хийхэд, урьдчилсан байдлаар тавыг нь түрээс төлөхгүй төрийн цэцэрлэгийг ашиглах, 14-ийг нь цэцэрлэгээр түрээсэлж байсан гэрээг үргэлжлүүлэн сунгаад хотхоны бага сургууль болгон шийдвэрлэсэн. Үүн дээр төрөлжсөн ахлах сургууль гээд нийт 40 сургууль дээр гэрээ хийсэн. Гэхдээ төсөв батлагдаагүй байхад дур мэдэж гэрээ хийгээгүй, Засгийн газрын тогтоолуудыг хэрэгжүүлсэн. Мөн өнөөдөр гэрээ хийсэн, үргэлжлүүлж буй 40 сургууль руу нэг ч төгрөг шилжээгүй гэдгийг онцлон тэмдэглэв.

photo_2026-11-03_14-59-46 (3).jpg

Түүнчлэн 2026 оны төсвийн хүрээнд Боловсролын сайдын багцад батлуулсан түрээсийн гэрээний үнийн дүнд тохируулга хийгээд төсвийн тодотголд хотхоны бага сургуулийг хийх асуудалд 13,9 тэрбум төгрөгийн эх үүсвэр дутах тул төсвийн тодотголд санал гаргасан. Харамсалтай нь төсвийн тодотголын үеэр энэхүү 13,9 тэрбум төгрөг татагдсан гэж байлаа.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан, Ө.Шижир, Р.Сэддорж, Д.Цогтбаатар нар асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэх үед “Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээнд төсөвлөсөн 50 тэрбум төгрөгийн асуудалд зарчмын зөрүүтэй санал гаргасан. Санал гаргасан шалтгаан гэвэл Ерөнхий сайдын хамаарал бүхий сургуультай холбоотой, ашиг сонирхлын зөрчил байж болзошгүй гэдэг мэдээлэл хэвлэлээр нийтлэгдсэнтэй холбоотой. Үүнд салбарын яамнаас тодорхой хариулт өгч чадаагүй. 50 тэрбум төгрөгийн задаргаа нь тодорхойгүй байсан тул салбарын яам Улсын Их Хуралд энэ талаар ойлгомжтой танилцуултал уг зардлыг төсвийн тодотголгоор батлах шаардлагагүй гэж үзсэн гэлээ.

photo_2026-11-03_14-59-47 (2).jpg

Боловсролын сайд Л.Энх-Амгалан сайд “Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээнд төсөвлөсөн 50 тэрбум төгрөгийн асуудал маш их хардлага сэрдлэгийг дагуулсан. Харин энэ удаа төсвийн зарлагын асуудлаар мэдээлэл тодруулга хийж, үнэн зөв мэдээллийг олон нийтэд түгээж буйд Төсвийн зарлагын хяналтын дэд хороо, Улсын Их Хурлын гишүүдэд талархаж байгаагаа илэрхийлэв.

Мөн тэрбээр уг арга хэмжээний хүрээнд өнөөдөр 8637 хүүхэд гэрийнхээ дэргэд сурах орчноор хангагдсан нь маш сайн үр дүн. Хэрэв энэ арга хэмжээг хэрэгжүүлээгүй байсан бол нэг бүлгийн анги дүүргэлт 60-70 хүүхэдтэй, эцэг эх нь хүүхдээ сургууль руу машинаар зөөдөг, сургуульруу ирж, очих хугацаанд хүүхэд ядардаг асуудал байсаар байна. Тиймээс эцэг, эхчүүд энэ арга хэмжээниий үр дүнд сэтгэл хангалуун байгаа гэж байлаа.

photo_2026-11-03_14-59-48.jpg

Түүнчлэн бид татвар төлөгчид, төсвийн хөрөнгөнөөс нэг ч төгрөгийг хууль бусаар зараагүй. Ирэх жил нийслэлд 50 сургуулийг гэрт ойрхон хөтөлбөрт хамруулж, улсын хэмжээнд 50-60 төрөлжсөн ахлах сургуулийг хийж чадвал боловсролын салбарт томоохон шинэчлэл болно гэдгийг Л.Энх-Амгалан сайд хуралдааны төгсгөлд онцоллоо хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ТЗХДХ: "Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаар Боловсролын сайдын мэдээллийг сонслоо 1 цагийн өмнө
ХҮРЭН БААВГАЙН ДУУДЛАГА МЭДЭЭЛЛИЙН БАЙРШЛЫГ ЦАХИМААР ХАРАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО 1 цагийн өмнө
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ 1 цагийн өмнө
АГААРААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО 1 цагийн өмнө
Нийслэлийн Улаанбаатар театрын 20 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал боллоо 2 цагийн өмнө
ӨРХИЙН ТҮВШИНД НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭНЭЭС ҮЕ ШАТТАЙ ТАТГАЛЗАЖ, ЦЭВЭР ЭРЧИМ ХҮЧИНД ШИЛЖИХ ХАМТАРСАН УРИАЛГАД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА 3 цагийн өмнө
САЙД Ц.ИДЭРБАТ МАЛЫН УДМЫН САНГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ҮҮРЭГ ӨГЛӨӨ 3 цагийн өмнө
С.Баярмаа: Л.Төмөрчөдөр авлига, ашиг сонирхлоор 12,000 га газрыг олгосон байж болзошгүй 4 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана 4 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 19-нд олгоно 7 цагийн өмнө
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлэв 7 цагийн өмнө
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГ ТҮҮХТ 105 ЖИЛИЙН ОЙГООРОО СҮХБААТАРЫН ОДОНГООР ШАГНУУЛЛАА 8 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДЦГ-ЫН ХЭЭРИЙН СУДАЛГААГ ТӨЛӨВЛӨСӨН ХУГАЦААНААС ӨМНӨ ДУУСГАЛАА 9 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Цусаа бэлэглэх өдөр”-ийн 138 дахь өдрийн үйл ажиллагаа болно 9 цагийн өмнө
Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо Өчигдөр
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав Өчигдөр
МАН-ЫН БҮЛЭГ: МОНГОЛБАНКНЫ МЭДЭЭЛЭЛ СОНСОЖ, АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХААР БОЛЛОО Өчигдөр
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ Өчигдөр
Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн төслийг салбарын төлөөлөлтэй хэлэлцлээ Өчигдөр
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 104 УДААГИЙН ДУУДЛАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ Өчигдөр