БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

Г.Оюунтуяа
57 минутын өмнө

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан Эрүүл хотуудын түншлэлийн Ахлах менежер Жухи Гаутам тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтаар цахилгаан дугуй, цахилгаан скүтер, мопед төрлийн тээврийн хэрэгслийн дэд бүтэц, аюулгүй хэрэглээг сайжруулж, замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг хангах замаар осол, гэмтэл, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хамтран ажиллах санал солилцлоо.

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан “Мопед болон түүнтэй адилтгах үзүүлэлттэй тээврийн хэрэгслээр явган хүний зам, дугуйн зам, авто замаар холилдон зорчих, хурд хэтрүүлэх, хамгаалах хэрэгсэлгүй зорчих тохиолдол түгээмэл болж, осол, гэмтэл нэмэгдэж байгаа нь Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болоод байна. Энэ асуудлыг цэгцлэх, аюулгүй байдлыг хангах нөлөөллийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Эрүүл хотуудын түншлэлтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ” гэв.

Эрүүл хотуудын түншлэл (Partnership for Healthy Cities) нь халдварт бус өвчин болон гэмтэл бэртлээс урьдчилан сэргийлж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг дэлхийн 70 гаруй хотыг нэгтгэсэн байгууллага юм.

Эрүүл хотуудын түншлэлийн Ахлах менежер Жухи Гаутам “Улаанбаатар хот болон хотын удирдлагуудын зүгээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах арга хэмжээнүүдийг тууштай хэрэгжүүлж байгаад талархалтай байна. Зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэхэд замын аюулгүй байдлын хууль тогтоомж болон дэд бүтцийг хөгжүүлэх, олон нийтийн  дадал, хандлага, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх нь нэн чухал юм. Хүүхэд, залуучууд болон нийт иргэдэд ээлтэй, аюулгүй, эрүүл хотыг бий болгохын төлөө Улаанбаатар хоттой хамтран ажиллаж байна” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Эрүүл хотуудын түншлэл хамтын ажиллагаагаа өргөжүүлж, нийслэлийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын арга хэмжээг бэхжүүлэн, иргэдэд аюулгүй, хүүхэд, залуучуудад ээлтэй хотын орчныг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 0 минутын өмнө
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ ДЭД САЙД Б.МӨНХТАМИР АХАЛНА 7 минутын өмнө
Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ 57 минутын өмнө
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ НЬ БОЛОВСРОЛ ГЭДГИЙГ ЕРӨНХИЙ САЙД ОНЦЛОВ 1 цагийн өмнө
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 1 цагийн өмнө
С.Баярбилэг: Баавгай дайрсан тохиолдолд хэн нэгэн хариуцлага хүлээнэ гэсэн зүйл хуульд байхгүй 5 цагийн өмнө
Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад шагнал гардууллаа 5 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Хот төлөвлөлтийн III форум” болно 6 цагийн өмнө
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР БИОКОМБИНАТАД АЖИЛЛАЖ БАЙНА 22 цагийн өмнө
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ 23 цагийн өмнө
Э.БАТШУГАР: 281 МЯНГА ГАРУЙ ХҮҮХДИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРУУЛЖ БАЙНА 23 цагийн өмнө
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Өчигдөр
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана Өчигдөр
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ Өчигдөр
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ. Өчигдөр
Ц.ИДЭРБАТ: ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА 2026/10/06
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудлаар Хуульч Ж.Эрхэмбаатар ҮХЦ-д хандахаар болжээ 2026/10/06
МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2026/10/06
“ОНЫ ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГИЙН ЗҮТГЭЛТЭН” ШАГНАЛЫН 5 ДАХЬ УДААГИЙН ЭЗЭН ШАЛГАРЛАА 2026/10/06
Т.ДАВААДАЛАЙД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ 2026/10/06