БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ц.ИДЭРБАТ: ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА

Г.Оюунтуяа
51 минутын өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр “Биокомбинат” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бямбасайхан, Үйлдвэрлэл, технологийн албаны дарга Б.Дуламсүрэн нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар тус компанийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, компанийн менежментийг оновчтой болгох болон дотоодын вакцины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой үүрэг, чиглэл өгөв.
Манай улс шүлхий, бог малын мялзан, үхрийн арьс товруутах зэрэг малын халдварт өвчнөөс сэргийлэх вакциныг импортоор авахад сүүлийн таван жилд буюу 2021–2025 онд 70 гаруй тэрбум төгрөг зарцуулжээ. Тиймээс вакцины импортын хамаарлыг бууруулах зорилгоор “Биокомбинат” ТӨХХК-ийг түшиглэн дотооддоо вакцин үйлдвэрлэх тодорхой ажлуудыг эхлүүлээд байна.
Тухайлбал, бог малын мялзан өвчнөөс сэргийлэх вакциныг дотоодод шинээр үйлдвэрлэх, шүлхийн вакциныг холих, савлах технологийг нутагшуулах ажил идэвхтэй өрнөж байна. Энэ хүрээнд ХХААХҮЯ-ны дэргэд байгуулагдсан ажлын хэсэг ОХУ, БНХАУ-ын томоохон лабораториудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд ирэх 11 дүгээр сард багтаан вакцины эхний тунг гаргахаар зорилт тавин ажиллаж байна. Одоогоор туршилтын вакциныг савласан, энэ 10 дугаар сард хээрийн туршилт хийх юм.
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уулзалтын үеэр: "Шинэ вакцины тунг гаргах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг цаг хугацаанд нь шахаж, шуурхай зохион байгуулах шаардлагатай. Үүний зэрэгцээ ямааны годрон өвчний вакциныг технологийн дагуу чанартай үйлдвэрлэх, компанийн менежментийг зөв голдиролд оруулж, дотоодын вакциныг зах зээлийн эрэлтэд нийцүүлэн нийлүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй" гэдгийг даалгалаа.
"Биокомбинат" ТӨХХК нь анх 1923 онд байгуулагдаж, 1973 онд Унгар улсын техник, эдийн засгийн тусламжтайгаар иж бүрэн цогцолбор үйлдвэр болж шинэчлэгджээ. Засгийн газрын 2020 оны 237 дугаар тогтоолоор Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болсон тус үйлдвэр нь өдгөө 4 алба, 15 цех, 198 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Биокомбинат ТӨХХК мал амьтны вакцин, оношлуур зэрэг 46 нэр төрлийн бүтээгдэхүүн гаргадаг бөгөөд нэг жилд 135 мянган литр шингэн вакцин, 31 сая тун хуурайшуулсан вакцин үйлдвэрлэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ц.ИДЭРБАТ: ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА 51 минутын өмнө
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудлаар Хуульч Ж.Эрхэмбаатар ҮХЦ-д хандахаар болжээ 1 цагийн өмнө
МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 1 цагийн өмнө
“ОНЫ ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГИЙН ЗҮТГЭЛТЭН” ШАГНАЛЫН 5 ДАХЬ УДААГИЙН ЭЗЭН ШАЛГАРЛАА 3 цагийн өмнө
Т.ДАВААДАЛАЙД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ 4 цагийн өмнө
Төсөв бол хүний эрхийн төлөөх төрийн амлалтыг бодит үйлдэл болгох алхам гэдгийг анхаарах шаардлагатай гэв 6 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын сагсан бөмбөгийн холбооны 2026-2027 оны Үндэсний дээд лигийн тоглолт эхэлнэ 7 цагийн өмнө
Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна 7 цагийн өмнө
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ 21 цагийн өмнө
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ 22 цагийн өмнө
ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАНА Өчигдөр
ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 ЦАГ БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ Өчигдөр
Л.Бямбасүрэн: Би 62 настай. 13 жил хоригдоод амьд гарч ирлээ гэхэд надад амьдралыг мэдрэх он жилүүд үлдэх үү? Өчигдөр
Зорилтот бүлгийн 310,957 хүн улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдаад байна Өчигдөр
Монгол Улсын нийт газар нутгийн 41 хувь нь Тусгай хамгаалалтын үндэсний сүлжээнд​ хамрагдана Өчигдөр
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ Өчигдөр
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ Өчигдөр
НИЙТ ДУУДЛАГЫН 83 ХУВЬ НЬ ОБЬЕКТЫН ГАЛ ТҮЙМЭР БАЙНА Өчигдөр
“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ Өчигдөр