БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудлаар Хуульч Ж.Эрхэмбаатар ҮХЦ-д хандахаар болжээ

Г.Оюунтуяа
42 минутын өмнө

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудлаар Хуульч Ж.Эрхэмбаатар ҮХЦ-д хандахаар болжээ

Хуульч Ж.Эрхэмбаатар: Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон хүн парламентын суудалд тухалж, бидэнд мөрдүүлэх хууль тогтоолцсоор байна. Иргэдэд хариуцлага нэхдэг УИХ өөрийн гишүүнд хариуцлага тооцох болохоор яагаад таг болдог юм бэ.

Үндсэн хуульд "Эгүүлэн татна" гэж заасан. Энэ үүргийг намын бүлгийн ая тал, гишүүдийн хүсэл, улс төрийн тохироогоор хэрэгжүүлэх эсэхийг шийддэг болгож болохгүй.

УИХ шүүхийн дээрх шүүх биш. Олонхын санал гэмт хэргийг цайруулах баллуур биш. Гишүүний үнэмлэх хариуцлагаас зугтах тасалбар биш.

Миний байр суурь тодорхой. Үндсэн хуулийн үүргийг биелүүлэхээс татгалзах эрх УИХ-д байхгүй. Тийм боломж олгож буй хуулийн зохицуулалт байвал тэр нь өөрөө Үндсэн хуулийн хяналтад орох ёстой.

Жирийн иргэний хувьд шүүхийн шийдвэр хатуу. Гишүүний хувьд хэрэгжүүлэх эсэхийг нь хамт олон нь шийддэг байвал "Хууль, шүүхийн өмнө эрх тэгш" гэсэн зарчим хаана байна. Д.Цогтбаатарын суудлаас Монголын Үндсэн хууль үнэтэй.

Д.Цогтбаатарт хариуцлага тооц. Үндсэн хуулийн үүргийг хэрэгжүүл. Хариуцлагыг гацаадаг зохицуулалтыг өөрчил.

2024 оны сонгуулиар бүрэлдсэн УИХ-ын дарга нар энэ асуудалд үргэлж эс үйлдэл гаргаж хандсан. Хуулийн гарц байх гэх тайлбар хүртэл хийж харагдсан. Шаардлагатай бол УИХ-ын дарга эс үйлдэлийг Үндсэн хуулийн Цэцэд өгөх болно


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ц.ИДЭРБАТ: ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА 25 минутын өмнө
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудлаар Хуульч Ж.Эрхэмбаатар ҮХЦ-д хандахаар болжээ 42 минутын өмнө
МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 1 цагийн өмнө
“ОНЫ ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГИЙН ЗҮТГЭЛТЭН” ШАГНАЛЫН 5 ДАХЬ УДААГИЙН ЭЗЭН ШАЛГАРЛАА 3 цагийн өмнө
Т.ДАВААДАЛАЙД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ 4 цагийн өмнө
Төсөв бол хүний эрхийн төлөөх төрийн амлалтыг бодит үйлдэл болгох алхам гэдгийг анхаарах шаардлагатай гэв 5 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын сагсан бөмбөгийн холбооны 2026-2027 оны Үндэсний дээд лигийн тоглолт эхэлнэ 6 цагийн өмнө
Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна 6 цагийн өмнө
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ 21 цагийн өмнө
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ 21 цагийн өмнө
ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАНА 23 цагийн өмнө
ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 ЦАГ БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ Өчигдөр
Л.Бямбасүрэн: Би 62 настай. 13 жил хоригдоод амьд гарч ирлээ гэхэд надад амьдралыг мэдрэх он жилүүд үлдэх үү? Өчигдөр
Зорилтот бүлгийн 310,957 хүн улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдаад байна Өчигдөр
Монгол Улсын нийт газар нутгийн 41 хувь нь Тусгай хамгаалалтын үндэсний сүлжээнд​ хамрагдана Өчигдөр
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ Өчигдөр
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ Өчигдөр
НИЙТ ДУУДЛАГЫН 83 ХУВЬ НЬ ОБЬЕКТЫН ГАЛ ТҮЙМЭР БАЙНА Өчигдөр
“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ Өчигдөр