БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Төсөв бол хүний эрхийн төлөөх төрийн амлалтыг бодит үйлдэл болгох алхам гэдгийг анхаарах шаардлагатай гэв

Г.Оюунтуяа
43 минутын өмнө

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооноос өнөөдөр (2026.10.05) "Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлгийг үдээс хойш “Төрийн үйлчилгээ ба Төсөв” сэдвээр үргэлжлүүлэн явууллаа.

2026-10-05 13.26.32.jpg2026-10-05 13.23.26.jpg

Энэ удаагийн хэлэлцүүлэгт УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагууд, бүх яамд 2027 оны төсвийн төсөлдөө хүний эрхийн үүднээс ямар асуудал тусгаснаа илтгэж, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд тэдгээрт асуулт тавьж, хэлэлцүүлснээрээ онцлогтой байлаа. Төсвийн тэгш хуваарилалт нь хүн бүрт ижил хэмжээний хөрөнгө хуваарилах бус, хүн бүрийн онцлог, хэрэгцээ, нөхцөл байдал, эрсдэл, хүртээмжийн ялгааг харгалзан эрхээ бодитоор эдлэхэд чиглэх ёстойг хүний эрхийн үндэсний байгууллагаас хэлэлцүүлгийн үеэр онцлон тэмдэглэсэн. Өөрөөр хэлбэл, хүний эрхэд суурилсан төсөвлөлтийн гол шаардлага нь ижил зүйлийг ижил хэмжээтэй өгөхөөс илүүтэй, ялгаатай хэрэгцээнд ялгаатай түвшний дэмжлэг үзүүлэх асуудал гэсэн юм.

2026-10-05 13.27.06.jpg

Хүний эрхийн дэд хорооны зүгээс төсөв хомс байх нь зөвхөн үйлчилгээний чанарт бус, хүний эрхийн хэрэгжилтэд шууд нөлөөлдөг. Төсөвт тусгаагүй бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй учраас татвар, төсвийн бодлого нь нийгэмд шударга ёс, тэгш байдлыг нэмэгдүүлэхэд чиглэх ёстой. Төсвийн шийдвэр бүр нь хэний эрхийг хамгаалах, хэний хэрэгцээг хангах, хэнийг орхигдуулах эрсдэлтэйг, иргэдийн амьдралд ямар өөрчлөлт авчрах вэ гэсэн үндсэн асуултуудад хариулт өгөхөд оршдог. Товчхондоо төсөв бол хүний эрхийн төлөөх төрийн амлалтыг бодит үйлдэл болгох алхам гэсэн үзэл, хандлагаар асуудалд хандаж, төсвийн төслөө боловсруулах шаардлагатайг хүний эрхийн иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл анхаарууллаа.

2026-10-05 13.23.58.jpg2026-10-05 13.26.54.jpg

Яам бүр өөр өөрийн төсвийн төслөө танилцуулахдаа хүний эрхийн үүднээс ямар асуудлыг тусгаснаа онцолж, мэдээлэл өглөө. Салбар бүрийн хүний эрхэд хамаарах онцлог зүйлсээ тодруулах нь чухал байгааг мөнгөн дүн болгоны өмнө хүнээ бодсон шийдвэр байх ёстойг, тухайн жилийн төсвийн төслийг өргөн мэдүүлэхээс урьтаж хүний эрхийн шалгуураар хэлэлцүүлж занших, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар бодлогын зангилаа болохын хувьд идэвхтэй оролцох, хариуцлагатай хандах хэрэгтэйг УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос тэмдэглэв.

2026-10-05 13.21.30.jpg2026-10-05 13.22.12.jpg

Хуулийн байгууллагуудтай хамааралтай хөндөгдсөн хүний эрхийн зөрчил, кэйсүүдийг таслан зогсоох, цөөрүүлэхэд ойлголтын зөрүү асар их байгаа тул цаашид хамтран ажиллах шаардлагатай гэж дүгнэв. Ирэх долоо хоногийн лхагва гарагт хэлэлцүүлгийг зохион байгуулж, холбогдох төрийн байгууллагын мэдээллийг сонсохоор төлөвлөснөөр хэлэлцүүлэг өндөрлөсөн гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Төсөв бол хүний эрхийн төлөөх төрийн амлалтыг бодит үйлдэл болгох алхам гэдгийг анхаарах шаардлагатай гэв 43 минутын өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын сагсан бөмбөгийн холбооны 2026-2027 оны Үндэсний дээд лигийн тоглолт эхэлнэ 1 цагийн өмнө
Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна 1 цагийн өмнө
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ 16 цагийн өмнө
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ 16 цагийн өмнө
ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАНА 18 цагийн өмнө
ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 ЦАГ БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ 19 цагийн өмнө
Л.Бямбасүрэн: Би 62 настай. 13 жил хоригдоод амьд гарч ирлээ гэхэд надад амьдралыг мэдрэх он жилүүд үлдэх үү? 19 цагийн өмнө
Зорилтот бүлгийн 310,957 хүн улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдаад байна 19 цагийн өмнө
Монгол Улсын нийт газар нутгийн 41 хувь нь Тусгай хамгаалалтын үндэсний сүлжээнд​ хамрагдана 19 цагийн өмнө
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ 21 цагийн өмнө
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ 21 цагийн өмнө
НИЙТ ДУУДЛАГЫН 83 ХУВЬ НЬ ОБЬЕКТЫН ГАЛ ТҮЙМЭР БАЙНА Өчигдөр
“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ Өчигдөр
ТТАХНЭ-ийн сувилагч унтуулгын бодисоо өөртөө шахаж "мансуурсан уу" 2026/10/02
Орон сууцны гэрээний хохирогчдын асуудлыг шийдэх Ажлын хэсэг хуралдлаа 2026/10/02
Шүүх “Херо” Б.Баатарыг хорихоос татгалзаж, өмнөх хилийн хоригийг хэвээр үлдээлээ 2026/10/02
Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн шүүх хурлыг энэ сарын 16-нд товлолоо 2026/10/02
Э.БАТШУГАР: АХМАД НАСТНЫ ЭРҮҮЛ, ИДЭВХТЭЙ НАСЖИЛТЫГ ДЭМЖИНЭ 2026/10/02