УИХ дахь МАН-ын бүлгээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслийн талаар мэдээлэл өгөв.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн мэдээлснээр, ТХГНТ хуулийн төсөл нь тусгай хамгаалалттай газрын харилцаа, байгаль орчинд нөлөөлөх байдал зэрэг өргөн хүрээний асуудлыг зохицуулдаг. Энэ хуулиар малчдын өвөлжөө хаваржааны газрыг гэр бүлийн аль нэг гишүүнд өвлүүлэхээр төлөвлөж байгаа. Мөн хот суурин газарт байгаа Богд уул, Эрдэнэбулган уул зэрэг тусгай хамгаалалттай суурьшлын бүсийг тэлэхийг хориглож байгаа. Засгийн газар нийслэл, аймгийн менежментэд хариуцуулахаа шийдэх юм байна.
Мөн олон улсын стандартын дагуу тусгай хамгаалалтын үндэсний сүлжээнд Монгол Улсын газар нутгийн 41 хувь нь хамрагдахаар хуулийн төсөлд тусгажээ